2023.06.08
Б.Жаргалмаа: Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр эрэгтэй гишүүд саналаа хамгаалж чадна гэдэгт итгэж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
УИХ-ын /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Өчигдөр байнгын хорооны хуралдааныг харсан. Байнгын хорооны хуралдаан дээр аль нэг хүйсийн квотыг 40%-аар тогтоох асуудал яригдаж байх тэр цаг мөчид Ж.Сүхбаатар гишүүн, Г.Занданшатар дарга маань квотыг дэмжиж, үг хэлж саналаа өгч байгаад талархалаа илэрхийлье. Энэ бол зөвхөн Б.Жаргалмаагийн байр суурь биш улс орноо гэсэн, улс эх орныхоо ирээдүйг бодсон, улсынхаа хөгжлийн төлөө сэтгэл, зүрх нь цохилж байдаг эмэгтэйчүүдийн үг байх гэж төлөөлж хэлэхийг хүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн холбоо болон Жендерийн үндэсний хороо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх тал дээр санал нэгтэй байгаа гэдгийг та бүхэн анзаарч харж байгаа байх.
С.Ганбаатар гишүүний хэлсэнчлэн хэлж байгаа үг шигээ энэ парламентад суугаа эрчүүд маань хүйс, жендерийн асуудал дээр аль нэг хүйсийн квот 40% тай байх дээр өөрсдийнхөө саналыг хэлж, хамгаалж чадна байх гэдэгт итгэлтэй байна. Би сэтгүүлч байхдаа улс төрчдөөс яагаад жендер гэхээр эмэгтэйчүүд гэж хараад байгаа юм бэ гэдгийг асуудаг байсан. Тэгвэл эрчүүд 40% гээд шууд зоочихож болдоггүй юм уу.
Улстөрчид маань асууж байна л даа. Эмэгтэйчүүдэд улс төр дэх оролцоо, хүний нөөц байна уу гэж. Нийт хүн амын 51-ээс дээш хувь нь эмэгтэйчүүд гэж тооцож байгаа. Орон нутаг болоод төрийн байгууллагуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг та нар харж байгаа байх. Парламентад эрчүүд нь олон боловч гүйцэтгэх засаглал орон нутагтаа хэн ажиллаж байна гэвэл эмэгтэйчүүд ажил хийж байгаа. Парламентад суусан эмэгтэйчүүд юу хийж байна вэ гэдэг олон шүүмжлэл бидэнд байдаг. гэхдээ эмэгтэйчүүд байгаагүй бол өнөөдөр нийгэм, сургууль цэцэрлэгийн хүртээмж, ХБИ-ийн асуудлыг, чанартай насжилтын асуудлыг энэ парламент ярих байсан уу үгүй юу. Ярих байсан байх. Гэхдээ хэчнээн хувь ярьж байгаа вэ гэдгийг анзаарч хараасай.
Улс орон хөгжлийн асуудлыг өнөөдөр хэн ярьж байна вэ. Парламентад сууж байгаа эмэгтэйчүүд эдийн засаг, төмөр зам, далайн тээвэр мэддэггүй гэж ойлгож магадгүй. Гэхдээ эмэгтэйчүүдэд судлах чадвар байдаг. Аль ч намын харьяалал гэхгүйгээр эмэгтэйчүүд нэгдэн улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн талаар ярьж байгаа. Өнөөдөр Б.Жаргалмаа дараагийн парламентдаа нэр дэвших гээд байгаадаа бус улс орныхоо хөгжлийн төлөө эмэгтэйчүүд тэгш эрхтэйгээр парламентад суух ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30