2019.12.18
О.Баасанхүү: Эмэгтэйчүүд эрхээ эдэлж 30 хувиа авах хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.18\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Төрийн албаны тухай хуулин дээр байдаг зарчмаар Монгол улсын төрийг тэр дундаа хууль тогтоох байгууллагыг цэвэр ариун байлгах ёстой гэж боддог. Хуулиа биелүүлэхийн тулд эмэгтэйчүүд эрхээ эдлэхийн тулд 30 хувиа аваг хөгжлийн бэрхшээлтэй 3 юм уу 4 хүн нэр дэвшиг. Төрийн албаны хуулин дээр авлигал, албан тушаалын хэргээр ял эдлэвэл сонгохгүй гэсэн заалтыг би дэмжсэн гэтэл үүнийг улс төржүүлсэн.
Сүүлийн 12 сар гэдэг нь сард нэг юм уу 2 сард нэг юм уу ойлгомжгүй. Томсгосон тойргоор явж байгаа болохоор ЖДҮ-чид баярлаж байгаа 70 80 мянган хуудас тараана гэдэг бидэнд бол хэцүү. Гаргаж байгаа үнийн дүнг тодорхой болгох ямар нэг тайлан баталгаажуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өдөр тутмын сонин сайт байна уу хамаагүй зөвхөн мөнгөтэй хүмүүс нэр дэвших болчих гээд байна. Би дэвшиж байна гэдгээ мэдэгдэхийн тулд 70 мянган хүнд нэг хүнд мянган төгрөгний тараах материал тараана гээд боддоо аймар тоо гарна.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30