2023.06.15
С.Ганбаатар: Монголын төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой нэн чухал!
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Ард иргэдийнхээ зовлон зүдгүүр, хүсэл сонирхлыг ойлгодог учир 40 хувь хэмээн оруулж ирж байгаа юм байна. Үүнд талархаж байна. Гэхдээ харин яагаад 4 жил хүлээ гэж байгаа юм. Монголын төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй. Түүнээс эрчүүдийн бүгдийг нь хөөгөөд гарга гэж хэлээгүй. Бид бүгд салаа замын уулзвар дээр байгаа. Өнгөрсөн 30 жил эрчүүд давамгайлсан улс төрөөр явсан. Одоо нөгөө салаа зам нь эр, эм хүмүүс хамтдаа шийдвэр гаргаад явах тухай л ярьж байгаа юм.
Эзэн Чингис хааны хөрөг энэ танхимд заларсан байна. Чингис хаан Монгол ээжээс төрсөн. Төрийн аливаа шийдвэр гаргахдаа насан туршдаа ээжтэйгээ зөвлөлддөг байсан. Яагаад 4 жил хүлээ гэж байгаа юм. 2028 он гэх ээ болиод, 2024 он байж болох уу. Эмэгтэй гишүүд нийгмийн эмзэг олон асуудалд дуу хоолойгоо маш сайн гаргадаг. Эрчүүд бидний ойлгож мэдэрдэггүй олон асуудалд нягт ханддаг шүү дээ.
Тиймээс хамтдаа улс орноо авч явъя гэдэг зүйлийн тухай ярьж байна. Өнөөдөр Монгол Улсад 1,8 сая эмэгтэй хөдөлмөр эрхэлж байна. Хувийн хэвшлийн 53,2 хувь нь эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна.
Түүний асуултад, ТББХ-ны дарга Н.Энхболд хариуллаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30