2019.12.19
О.Баасанхүү: Эвсэл задарсан тохиолдолд энэ хүн нэр дэвшээгүй гээд дайрах уу?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.19\ нэгдсэн хуралдаанаар, Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Энэ бол хүмүүст байдаг зовлонгийн нэг. Хууль санаачлагчийн зүгээс оруулж ирээгүй, байнгын хороо дээр яригдаагүй асуудал орж ирж болохгүй. Сайн заалт байсан ч гэсэн. Эвсэл нэгдэх, задрах гэдэг нь төвэгтэй асуудал. Манайд өнөөдөр 34 нам байгаа ч янз бүрийн хуурамч нам байдаг. Сонгуулийн үр дүнг өөрчлөх гээд байдаг. Бүлэг задрахаас ч хүнд асуудал бий болдог.
Эвсэл задарвал хэн нь үлдэх вэ? Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлж болохгүй гэж байна. Эвсэл задарсан тохиолдолд энэ хүн нэр дэвшээгүй гээд дайрах уу. Энэ өгүүлбэрийг бодох хэрэгтэй. Би эвсэлд нэгдээд УИХ-д гарсны дараа нь эвсэл нь задарчихвал гишүүн биш болох юм уу. Олонх гэж алийг хэлэх юм. Тэгш тоон дээр олонх гэдэг ойлголт хэцүү. Эргээд харах шаардлагатай шүү.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30