2010.07.01

Ө.Энхтүвшин: Долдугаар сарын 1-нд саатуулагдсан хүмүүсийн 700 нь сонгуульд оролцоогүй

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-УИХ-аас 2008 оны долдугаар сарын 1-нд хууль хяналтын байгууллагынхан хэрхэн уялдаа холбоотой ажилласан талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг танаар ахлуулан байгуулсан. Дүгнэлтийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн үү. Ерөнхийдөө ямар утта санааг агуулсан дүгнэлт гаргасан бол?

-Ажлын хэсэг санал дүгнэлтээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн. Онц байдал зарлах үед үндэсний аюулгүй байдлын зөвлөл, үндэсний аюулгүй байдлыг хангах гол байгууллагууд хэрхэн ажиллах ёстой юм бэ, хууль эрхзүйн орчныг яаж боловсронгуй болгох вэ гэсэн асуудлыг дүгнэлтэд тавьсан. Тухайн үед хүчний байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо тааруухан байжээ. Цаашид анхаарах асуудлыг ч хамтад нь хүргэсэн. УИХ, Засгийн газарт мән зөвлөмж маягаар хүргүүллээ. Одоогоор дүгнэлтийн дагуу ийм тийм ажил хэрэгжүүлнэ гэсэн чиглэл алга. Бодож төлөвлөсөн зүйл бий болов уу. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл долдугаар сарын 1-ний эмх замбараагүй байдлыг үүсгэсэн шалтгааныг тогтоох ёстой. Нийгэм, эдийн засаг, улстөрийн шалтгаан бий. Дээр нь сэтгэлзүйн шалтгаан байж ч магадгүй. Энэ бүхнийг тогтоогоод дүгнэлт гаргах учиртай.

-Үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсэн гэх асуудлыг танай ажлын хэсэг авч үзсэн үү?

-Галт зэвсэгтэй холбоотой асуудлыг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба шийдэж учрыг нь олох үүрэгтэй. Энэ талаар тодорхой мэдээлэлгүй хүмүүс янз бүрийн зүйл яриад байгаа нь буруу юм. Дуугарах хэлэх ёстой байгууллага нь УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах алба. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажлын хэсгээс хүргүүлсэн 130 гаруй хуудас материалд тодорхой саналууд тусгасан. Тухайлбал, сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, улстөрийн намууд, цагдаагийн байгууллагад ч хандсан санал бий.

-Долдугаар сарын 1-ний асуудлаар хувь хүний тухайд үймээний шалтгаан нөхцөлийг юунаас үүдэлтэй гэж дүгнэж байгаа вэ?

-Таван хүний амь насыг хөнөөнө гэдэг эмгэнэл. Эл үймээн эмгэнэлт явдал болсон. Дахин ийм хар үйл явдал бүү давтагдаасай гэдэг үүднээс ажлын хэсэг байгуулагдсан. Шалтгааны тухайд хэдийгээр ажлын хэсэгт ийм чиг үүрэг байхгүй ч тодорхой зүйл дээр анхаарал хандуулсан. Үймээн гарахад олон зүйл нөлөөлжээ. Зөвхөн УИХ-ын сонгуулийн дүнг сонсоод иргэд бухимдаж жагсаал цуглаанд оролцсон гэвэп өрөөсгөл дүгнэлт болно. Жагсагчид дунд сонгуулийн дүнд бухимдсан, санал луйвардлаа гэсэн хүмүүс ч явсан.

-Эмх замбараагуй байдалд оролцсон хүмүүсийн дунд сонгуульд саналаа өгөөгүй нь дийлэнх байсан юм билээ?

-Тэр үеэр хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хүмүүсийг цагдаагийнхан тухайн үед саатуулсан. 8000 хүн МАХН-ын байрны өмнө цугларснаас 997 хүнийг баривчилж түр саатуулсан байдаг. Галдан шатаасан, шатахуунтай шил, чулуу шидсэн, цагдааг зодсон, төмөр хайсны төмрөөр сүлбэсэн, зохион байгуулсан, турхирсан гээд идэвхтэй хэсэг л дээ. Цагдаагийнхан хаяг тогтоохдоо сонгуульд оролцсон хүмүүсийн тоог бас тогтоожээ. Гэтэл 715 хүн сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй байдаг.

Тэгэхээр зөвхөн сонгуультай холбоотой гэж дүгнэх өрөөсгөл. Ядууралтай ч, сонгуультай ч холбоотой. Гэхдээ зориуд зохион байгуулсан зүйл ч ажиглагдсан. Мән хүмүүсийг архидуулсан, гэмт хэрэг давтан үйлдсэн 200 гаруй хүн байх жишээтэй. Тиймээс үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ асуудлыг даалгасан. Шалтгааныг тогтоосны дараа хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг яривал зүгээр санагдсан. Хуулийн байгууллагууд хэрхэн ажилласан талаархи дүгнэлтийг ҮАБЗ-д гаргаад өгчихсөн.

-Эл үймээн гарсан нөхцөл шалтгааны талаар улстөрийн намууд ч ярилцах хэрэгтэй юу?

-Улстөрийн намууд ярилцах ёстой. Намуудтай тодорхой хэмжээгээр холбоотой. Улстөрчидтэй ч холбоотой. Ганцхан тэрнээс, энэ намаас боллоо гэж дүгнэж болохгүй.

-2008 оны УИХ-ын сонгууль болсны дараахан жагсаал цуглааныг нэр бүхий тодорхой хүмүүс зохион байгуулсан. Хууль хяналтын байгууллагынхан энэ үед ямархуу уялдаа холбоотой ажилласныг тодруулсан уу. Жагсаал цуглаан зөвшөөрөлтэй байсан уу?

-Долдугаар сарын 1-нээс өмнө жагсаал цуглаан болж л байсан. 2008 оны зургадугаар сарын 29-нд сонгууль болсны шөнө Сүхбаатарын талбайд жагсаал болсон. Жагсаал цуглааныг тайван замаар хийх нь буруу зүйл биш. Гагцхүү хуулийн дагуу зохион байгуулах ёстой. Аль дүүргийн нутаг дэвсгэрт хийхээс шалтгаалаад дүүргийн Засаг даргад ийм зорилгоор, тэдэн хүн оролцсон жагсаал цуглаан хийнэ зөвшөөрөл олгоно уу гэсэн хүсэлт тавьдаг. Харин тэр өдрүүдэд болсон жагсаал цуглаанууд ямар ч зөвшөөрөлгүй. Сэтгэл хөдлөлөөр л болсон зүйл. Жагсаал цуглааны хуулийгч эргэж хармаар бай на. Зөвшөөрөлгүй жагсаал цуглаан болбол асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь тодорхой биш. Дүүргийн Засаг даргад хүсэлтээ хүргүүлэхэд хариу өгөхгүй байх нь жагсаал хийж болмоор ч юм шиг хуулийн ойлгомжгүй байдал үүсгэдэг. Онц байдлын тухай хууль, Жагсаал цуглааны тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Тагнуул, цагдаагийн тухай хуулийг нэгтгэж нэг хавтгай дээр тавьж байгаад сайтар тунгаж нягталж боловсруулах шаардлага бий.

-Тухайн үед онц байдал тогтоосныг буруутгах хандлага ч ажиглагдаж байна?

-Онц байдал зарласан нь буруу, зөв гэж маргах шаардлага байхгүй. Тухайн үед Ерөнхийлөгч онц байдал тогтоох зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн онц байдал тогтоосон нь зөв эсэхийг УИХ даруйхан авч хэлэлцсэн. 2008 оны долдугаар сарын 3-нд УИХ-ын онцгой чуулган хуралдаж Ерөнхийлөгчийн зарлигийг авч хэлэлцэн баталсан. Энэ үед УИХ онц байдал тогтоосон нь зөв гэж дүгнэсэн шүү дээ. Харин онц байдлыг хэрхэн яаж тогтоох вэ гэдгийг судлахаар манай өнөөгийн хуульд тодорхой зүйл алга. Хэн санаачлага гарган хаанаас өргән барих вэ гэдэг заалт байхгүй. Засгийн газар хуралдаад цагийн байдлыг нягтлан онц байдал зарлахаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд, үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцээд зүйтэй гэж үзвэл Ерөнхийлөгч зарлиг гаргадаг. Ийм л үндэслэл манай хуульд байх ёстой байж. Иймэрхүү хууль эрх зүйн тодорхойгүй орчин байгааг даруйхан шийдвэрлэх хэрэгтэй байна.

-Сүүлийн үед АТГ-ыг тойрсон асуудал анхаарал татах боллоо. Дарга нь хүртэл намайг дээрээс шахаж ажлаас чөлөөлөх гээд байна гэж мэдэгдлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

-АТГ-ын дарга хэвлэлийн бага хурал хийсэн талаар сонссон. Албан тушаапаас нь түдгэлзүүлэх эсэхийг УИХ шийдвэрлэнэ. УИХ-ын зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн албан тушаалтан эл байгууллагын удирдлагыг шууд албан тушаалаас нь түдгэлзүүлэх, баривчлах, саатуулах эрхгүй. Эмзэг байгууллага учраас хуулийн дагуу явахгүй бол болохгүй. АТГ-ын дарга ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д ирүүлэх гэж байгаа ч юм уу тиймэрхүү утгатай зүйл сонсогдсон.

-Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сая сонслоо. Төрийн албаны шинэчлэлд хэрхэн хандах ёстой вэ. Хууль дулимаг байна уу эсвэл ажиллаж буй хүмүүстээ асуудал байна уу?

-Төрийн албаны зөвлөл өнөөдрийн баталж өгсөн хуулийн хүрээнд ажиллаж байгаа. 2008 оны тавдугаар сард УИХ Төрийн албаны тухай хуулийг баталсан. Энэ нь УИХ-ын гишүүдийн анхаарал орон нутагт, зургадугаар сард болох сонгуульд л хандсан үе таарсан. Тиймээс хууль боловсронгуй биш. Хуульд олон зөрчил бий. Аль нэгэн агентлагийн даргыг сонган шалгаруулахад олон хүнээс шалгалт авч ганц л хүний нэрийг Засгийн газарт санал болгодог нь буруу жишиг. Засгийн газар ямар хүн томилох вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Хуучин шиг 2-3 хүний дундаас сонгон өрсөлдүүлж шалгаруулдаг байж болно. Төрийн албан хаагчдыг шалгадаг байдал ч бэрхшээлтэй. Энэ бүхэн УИХ-аас цэвэр шалтгаалсан зүйл. Түүнээс биш Төрийн албаны зөвлөлд тааруухан хүмүүс очоод ажил цалгардуулаад байгаа юм биш. Ерөнхийлөгч Төрийн албаны зөвлөлд шүүмжлэлтэй хандсан. Энэ нь ажлыг эрчимжүүлэх талаас өгсөн чиглэл болов уу. Түүнээс биш Төрийн албаны зөвлөлийг татан буулгана гэх ойлголт байж болохгүй. Монгол Улсын хуулийн дагуу ажиллаж буй байгууллага. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс эл байгууллагын ажлын байдал хамааралтай болчихсон. Засгийн газар, УИХ-д Төрийн албаны зөвлөлөөс журам батлуулахаар санал хүргүүлэхэд шийдвэрлэж өгөөгүй байх жишээтэй. Төрийн албаны зөвлөлийг шүүмжлэхээс өмнө бид өөрсөддөө дүгнэлт хиймээр байгаа юм.

-УИХ сонгуулийн хуулийн төслийг нэлээд идэвхтэй ярилцаж байсан ч сүүлийн өдрүүдэд намжмал байдалд орлоо. Хаврын чуулган завсарлахаас өмнө баталж амжих уу?

-Хаврын чуулганы хугацаанд батлахыг зорьж байна. Сонгуулийн хувилбарын тухайд УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлыг хэсэг шуурхай хуралдаж байна. Зарчмын ганц хоёр асуудал дээр л тохиролцвол цаашид ажил урагшилна. Санал зөрсөн зүйл дээр улстөрийн намын бүлгүүд, ажлын хэсгийнхэн ярилцаад хаврын чуулган завсарлахаас өмнө сонгуулийн хуулийг шийдвэрлэх байх. Одоогийн өргөн барьсан хоёр төсөл дээр л ажиллаад гаргана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.