2023.06.08
Ж.Бат-Эрдэнэ: Сонгууль эрхэлсэн байгууллагын тоог яагаад 500 болгосон бэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
УИХ-ын /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Бид нар сая Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Ард иргэдтэйгээ уулзчихаад ирсэн. Тэндээс тавьж байгаа олон саналуудын нэг нь сонгуулийн хуульд сонгуулийн зардлыг бууруулах байлаа. Нөгөө талаас Үндсэн хууль ярьж байхад 30 жилийн хугацаанд алдсан алдаа, оноогоо засъя гэсэн шүү дээ. Үүнийг дагаад хоёр хууль байгаа, хамгийн гол хууль нь Сонгуулийн тухай хууль. Мөнгөний хамаарлаас гаръя. Мөнгө төгрөг, эрх мэдэлтэй хүмүүс орж ирж бусниулдаг. Саарал ордон доторх 76 айхтар хүмүүс гэдэг нэрээ автлаа явж байгаагийн гол уурхай мөнгөтэй холбоотой асуудлыг больё гэсэн шүү дээ.
Орж ирж байгаа хуулийн төслийг харахад үнэхээр сэтгэл гонсгор байна. Ард түмэнд очоод сайхан өөрчлөлт хийнэ гэж ярьж ярьчихаад одоо байгаа царай нь энэ. Заа яах вэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувиар бууруулж байгаа аж. Хэдэн самбараа цөөлж байгаа юм шиг байна. Өөр юу гарч ирж байгаа юм бэ? Ухуулагчдыг сайн дурын байна гэжээ. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна гэсэн байна. Ухуулагч гэдэг үг чинь зохистой юм уу? Сурталчлах, сурталчлагч гэж байх ёстой юм уу? Тархи угаагч гэдэг утгаар яваад байна шүү дээ. Зөв ч юм уу буруу ч юм уу?
37-дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага улсын хэмжээнд 100 хүртэл, нийслэлд 20 хүртэл гэснийг 500 хүртэл гээд аймаг нийслэлд 5, 5 үржүүлээд тавьчихдаг нь ямар учиртай юм бэ? Энэ чинь намаас гарч байгаа тодорхой хэмжээний зардлууд биш юм уу? Зардал нэмэгдэх биш үү? Бид ер нь задлая гээд байгаа шүү дээ.
Нэг нам дангаар ноёлдог, ялдаг байдлаас гаръя. Олон намын тогтолцоо руу оръё. Бие дааж нэр дэвшиж орж ирэх дэвшигчдийн бололцоог хангая гээд байгаа. Сонгууль эрхэлсэн байгууллагынхаа хүчин чадлыг нэмэгдүүлээд байдаг. Ийм байхад бие даагч чинь яаж өрсөлдөх юм. Зардал, олон хүн ажиллуулж байгаа том намтай яаж өрсөлдөх юм бэ? Хэдүүлээ юунаас нь айдаг юм бэ. Задлаад, задлаад жоохон энгийн болгоё л доо. МАН өнөөдөр засаглаж байгаа энэ үедээ намынхаа эрх ашгийг арагш нь тавья гэж ярьсан шүү дээ. Улс орны хөгжлөө эхэнд тавья гэж ярьчихаад хуульдаа сонгууль эрхэлсэн байгууллага 100 байсныг 500 болгоод ороод ирдэг нь ямар учиртай юм бэ?
Түүний асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариуллаа.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30