Эмэгтэйчүүдийн квотыг нэмэх чиглэлээр ажиллана
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус тавдугаар хурал болж, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг ерөнхийлөгчөөрөө сонгосон билээ. Тус холбооны шинэ удирдлага өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Ою унхоролын мэдээлснээр нийт 200 гаруй эмэгтэйчүүд чуулж даргаа сонгосноос гадна байгууллагынхаа нэг жилийн ажлын тайланг сонссон байна. Чуулганаас МАН-ын эмэгтэйчүүд таван зорилт дэвшүүлжээ. Холбооны бүтэц, зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох, олон улсын харилцаа, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, лобби бүлэг байгуулж 2012 оны УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийг бэлтгэх, нийгмийн хөгжлийн зорилтот төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эмэгтэйчүүдийн имижийг шинээр бүрдүүлэх зэрэг зорилт үүнд багтжээ.
Холбоо нь Орон нутгийн асуудал хариуцсан хороо, Сургалт судалгаа, эмэгтэйчүүдийн хөгжлийн хороо, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөрийн хороо, Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хороо, Бизнесийн хөгжлийн хороо, Нийгмийн асуудал хариуцсан хороог эрхэлсэн зургаан дэд ерөнхийлөгчтэй болжээ. Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, “Монгол кино пикчерс” ХХК-нийн захирал П.Анужин, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Батцэцэг, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх Л.Нинжжамц, “Нью Майнд” ХХК-ийн захирал Г.Идэрмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нар энэ албыг хаших юм байна. Дэд ерөнхийлөгч нарыг хоёр жилийн хугацаагаар ротацийн сонгуулиар сэлгэж байх ажээ. Мөн удирдах зөвлөлөө 29 гишүүнтэй байгуулжээ. Ерөнхий нарийн бичгийн даргатай болж “Отгонтэнгэр” их сургуулийн багш Б.Одгэрэлийг сонгожээ. Нийт 115 гишүүнтэй Бага хуралтай болсноор МАН-ын бүтэцтэй эмэгтэйчүүдийн байгууллагын бүтэц ижил болж байгаа ажээ.
МАН-ын дүрэмд намын сонгуульт албаны 25 хувьд эмэгтэйчүүдийн квот тогтоосон нь өмнөх ерөнхийлөгч Д.Алтайн том амжилт гэж тэд хэлж байлаа. Улмаар УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулбал эмэгтэйчүүдэд ээлтэй, сонгогчдын санал гээгдэхгүй сонгууль болно хэмээж байсан юм. Сонгуулийн хуульд эмэгтэй нэр дэвшигчдэд 15 хувийн квот тогтоох зорилт байгааг таван хувиар нэмэх талаар бүсгүйчүүд дуу хоолойгоо нийлүүлэхээр болсон байна.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30