УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны дарга Р.Бурмаа
2014.02.19

Р.Бурмаа: Хамгийн эхэнд сонгуулийн маргааныг хурдан шийддэг болох хэрэгтэй

 “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Р.Бурмаа оролцож байна.

- Чуулган завсарлах хооронд та ямар ажил амжуулав?

Манай өргөдлийн байнгын хороо завсарладаггүй. Байнга өргөдөл ирж байдаг шийдвэрлэх асуудал байсаар байна. Завсарлагааны үеэр хуулийн төсөл дээр ажиллаж байна. Тухайлбал сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой энэ чиглэлээр Монголд юу хийвэл болох талаар нарийвчилсан судалгаа хийж байгаа.

Нээлттэй хэлэлцүүлэг яаж хийх вэ? иргэдийн өргөдлийг авч шийдвэрлэхэд саад болоод байгаа зүйл, түүнийг сайжруулахын тулд УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуульд юу оруулж болох вэ гэдэг чиглэлээр судалгаа хийж байна.

- Сонгуулийн тухай хуульд нөлөө бүхий ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл Өнгөрсөн онуудад сонгогчийн боловсрол төвийг удирдаж ажиллаж байсны хувьд Сонгогчдод үнэн зөв мэдээлэл өгч, зөв шударга явуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Хуулийн төсөл дээр таны санал юу байгаа бол?

(2-р хэсэг төгсгөл)

Орон нутгийн сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн ажлын хэсгийг ахалсан. Одоо нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Дөрвөн сонгуулийн хууль байгаа. Үүнд нэр томьёо, зохион байгуулалттай холбоотой хоорондоо авцалдахгүй зүйл байвал нэгдсэн хууль гарснаар нэг мөр болж нэгтгэгдэнэ. Мөн сонгуулийн хуулиуд дээр боловсронгуй болгох зарчмын заалтууд байна. Хамгийн эхэнд сонгуулийн маргааныг хурдан шийддэг болох хэрэгтэй.

Тэгэхгүй бол хэдэн жилээр маргаан үргэлжлэх тохиолдол гарсаар байна. Үүнийг сонгуулийн дүн гарснаас тодорхой хугацаа зааж өгдөг болох шинэчилсэн зохицуулалт хийж байгаа. Дараагийн томоохон асуудал бол сонгуульд орж байгаа зардлыг багасгах. Маш их мөнгө сонгуулийн өдрүүдэд үрдэг. Дараа нь сонгуульд орж байгаа улс төрчид хандивлагчдаас хараат болдог.

Нийтийн эрх ашгийн төлөө гэхээсээ илүү хандивлагчдын эрх ашгийн төлөө явах нөхцөл үүсгэж байгаа нь авилгал бий болох хөрс суурь болоод байна. Тиймээс сонгуулийн зардлыг багасгаж, сонгуулийн санхүүжилтийг хариуцлагатай, хяналттай болгосноор авилгалын хөрсийг  устгах чиглэлд ажиллаж байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....