2019.12.06
Ж.Энхбаяр: Сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх шаардлагатай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Шинэ Үндсэн хуульд нийцүүлэн Сонгуулийн хуулийг сайжруулах нь зүй ёсны хэрэг. Аль болох мөнгөний хүчин зүйлээс ангид байх иргэдийн сонголтод нөлөөлүүлэхгүй байх. Иймд энэ хуулийн дараагийн хэлэлцүүлгээр мөнгөний асуудлыг эрс багасгах шаардлагатай.
Намуудаас нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчидийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсных байна гэдэг заалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Монголын томоохон салбаруудад эмэгтэйчүүдийн оролцоо сайн байгаа. Эмэгтэй дарга удирдаж байгаа байгууллага сум өнгөтэй өөдтэй байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж өгөөч гэж хэлмээр байна.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30