2023.06.15
Ж.Батсуурь: Эрх баригчид ялалт байгуулах тоглоомынхоо дүрмийг хүч түрэн барьж байна!
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
Өнгөрсөн түүхийг харвал, эрх баригчид дараагийнхаа сонгуульд ялах хуулийг л голдуу хүч түрж хийдэг. Нөхцөл байдлыг Монголын ард түмэн байнга харж, мэдэрч байгаа. Өнгөрсөн найман сонгуульд Ардчилсан нам ялж үзээгүй. Хоёр удаа л олонх болж байсан. Өнөөгийн Монголын нөхцөл байдал, өмнөх сонгуулиудын хуулийг баталж байсан үр нөлөө өнөөдөр харагдаж байна. Эрх баригчид сүүлийн үед хэлсэн ярьснаа мэдэхгүй орон гаран болчихлоо. Эмэгтэйчүүдийн болон бусад асуудал дээр нэлээдгүй будиллаа.
Энэ удаагийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө, Үндсэн хуулийг өөрчлөх замаар үндсэн хуулийн цэцийг төрийн эргэлтийн шинжтэй үйл ажиллагаанууд хийгдэж байж хийв. Сонгуулийн тухай хуулийг ард иргэдээр сайтар хэлэлцүүлэх ёстой байсан. Парламентад суудалгүй жижиг улс төрийн намуудыг шилний цаанаас чихэр долоолгов. Ингэхдээ хувийг нь багасгах болон жагсаалт өгөх замаар.
Үеийн үед яригддаг төрийн завхрал бол авлига болон сонгуулийн хулгай байдаг. Нүүрсний хулгайн мөнгө, Хөгжлийн банкны хулгайн мөнгө, ЖДҮ-ийн хулгайн мөнгө нь 2024 оны сонгуулиар зүс ээ хувиргаад орж ирэх нь хэмээн харж байна.
Учир нь Ардчилсан намын ажлын хэсэг дээр өгсөн мөнгө тараах асуудлыг бүх хугацаанд хориглох заалт дэмжигдсэнгүй. Үүнийг оруулахаас яагаад халшрах болов. Эрх баригчид ялалт байгуулах тоглоомынхоо дүрмийг хүч түрэн барьж байна!
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30