Н.Энхболд: Тогтолцооны шинэчлэл бол томоохон өөрчлөлт
2011.12.16

Н.Энхболд: Тогтолцооны шинэчлэл бол томоохон өөрчлөлт

УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хуулийг батлахад голлох үүрэгтэй оролцсон хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо. Тэд шинэхэн хуульд тусгагдсан зарчмын өөрчлөлт ,давуу болон сул талыг ийн тодорхойлж байна

/УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсруулах намуудын хамтарсан ажлын хэсгийн ахлагч/

-Юуны өмнө холимог тогтолцоо руу шилжсэн нь нэг алхам. Мажоритор тогтолцоонд сайн талууд бий. Гэхдээ сонгогчдын санал УИХ-д тусгалаа олдоггүй муу талтай. Сонгодог жишээ болгож ярьдаг зүйл нь гэвэл нэг нам нийт сонгогчдоос 50 орчим хувийн санал
авсан мөртлөө УИХ-ын суудлын 90 орчим хувийг авч байгаа нь тогтолцооны буруугаас гарч байгаа гажиг. Үүнийг засахад холимог тогтолцоо хэрэгтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, өр нь улстөрийн төлөвшилд намуудын хариуцлага заавал нэмэгдэх ёстой, Ингэж гэмээнэ улстөр бүхэлдээ төлөвшинө, Улстөрийн соёл сайжирвал тогтвортой байдал хангагдах гол үндэс бүрэлдэнэ, Зөвхөн энэ талаас нь аваад үзсэн ч тогтолцооны шинэчлэл нь томоохон өөрчлөлт болж байгаа юм, Бүгдийг энэ хуулиар өөрчилж, шинэчилж чадахгүй байх, Ингэж хууль батлагдаж байгаа нь сонгуулийн тогтолцоогоор дамжуулан улстөрийн тогтолцоог боловсронгуй болгохоор алхам алхмаар дөхөж байгаа хэрэг гэж-ойлгож байна. Шийдсэн гол асуудлын нэг нь сонгогчдын санал 100 хувь биш юм гэхэд ойртож тусгалаа олох байдлаар хуульчиллаа. .Энэ нь ч холимог тогтолцооны давуу тал. Ер нь яривал олон юм байна. Ялангуяа сонгуулийг зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог чангатгах, эцсийн дүндээ сонгуулийн дүн хүлээн зөвшөөрөгдөхөд чиглэсэн олон чухал зүйл шинэчилсэн найруулгад багтлаа. Энэ бүхнийг дэлгэрэнгүй ярьвал цаг их орно. Цаашдаа энэ талаар олон нийтэд мэдээлж, шинэ давуу талууд нь юу болох, сонгуулийн хуулийн дагуу хэрхэн ажиллах талаар нарийн тайлбаруудыг хийх ёстой.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.