2024.05.16
Б.Жаргалмаа: Авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажил яагаад хийгдэхгүй байна вэ?
УИХ-ын чуулганы /2024.05.16/-ны өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
"2007 онд Авлигатай тэмцэх газар байгуулагдсан. Түүнэас хойш 17 жилл өнгөрчээ. Анх байгуулагдахдаа олон нийтэд авлига гэх зүйлийг ойлгуулах, хянат тавих боломжийг нээж, хууль эрх зүйг хангаж өгсөн. энэ хүрээнд соён гэгээрэл хийгсдэн. Өнөөдөр энэ үйл ажиллагаа тасалдсан гэж би харж байна. Өнөөдөр хэлэлцэж байгаа энэ төлөвлөгөөн дээрээ ямар ажлын талаар тусгасан бэ гэж би асуумаар байна.
Эмийн сонсгол дээр ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ АТГ мэдүүлээд байхад томилдог, түүнийг нь сонсголоор мэдээлээд, сонсоод өнгөрдөг баймааргүй байна. АТГ ашиг сонирхлын зөрчилтэйг нь мэдсээр байгаа хэрнээ яагаад томилоод байна вэ?
Бид авлигын индексийг харж байна. Манай улс 5 байраар ухарсан байна. Яагаад ингээд ухраад байгаа юм бэ? Бид юуг хийхгүй, дутуу хийгээд байна вэ?
АТГ-т олон нийтийн зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл ажиллаж чадаж байгаа юм уу? төсвийн мөнгөөр цалинжиж байгаа эдгээр хүмүүс хяналтаа тавьж чадахгүй байна уу? Чадавхжуулах боломжтой юу?"
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn