2012.10.17

УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжив

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын  сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудал байсан бөгөөд энэ асуудлыг хэлэлцэх үеэр Р.Бурмаа гишүүн зарим тойрогт орон нутгийн сонгуультай хамт УИХ-ын сонгуулийг дахин явуулах үед зайлшгүй зохицуулбал зохих хоёр асуудал байгааг нэг мөр болгох шаардлагатай байгааг хэлсэн юм.

Тухайлбал, УИХ-ын сонгуулийг оройн 20 цаг хүртэл, орон нутгийн сонгуулийг 22 цаг хүртэл явуулах заалт, мөн зөөврийн хайрцгаар санал авах заалтууд нь дээрх хоёр сонгуулийн хуульд өөр өөр байгаа зөрчлийг арилгах тухай түүний саналыг УИХ-аар хэлэлцэхийг Байнгын хорооны гишүүд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.   

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.