2011.05.19

Н.Энхболд: Сонгуулийн хуулийг өөрчлөхийг сануулсан үйл явдлыг улс төрчид мартаад байх шиг

УИХ-ын дэд дарга Н.ЭНХБОЛДООС зарим асуултад хариулт авлаа. Тэрээр УИХ-ын сонгуулийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч юм.

-Сонгуулийн хуулийн төсөл боловсруулах ажлын явц ямар байна вэ. Энэ долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэх байсан ч ажлын хэсэг хуралдаагүй гэсэн шалтгаанаар хойшлуулчихлаа?

-Ерөөсөө ирцээс л болсон.Янз бүрийн ажил давхцаад хуралдаж чадсангүй.Гэхдээ маргааш ажлын хэсэг хуралдаж, байгаа саналуудаа бүгдийг нь хурааж дуусгана.

-Одоо хэдэн санал үлдсэн бэ. 197 санал байгаа гэж мэдэгдэж байсан?

-Талаас илүүг нь хураачихсан шүү. Дээр нь бусад санал бий.тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооноос тусгайлсан саналуудаа сүүлд ирүүлсэн.Зарим улс төрийн хүчин, намууд, иргэд ч санал ирүүлээд байна.Энэ бүхнийг ямарч байсан.

-Санал хураалт дууслаа гэхэд ажлын хэсгээс УИХ-д оруулж байгаа төсөл нь ямар юм бэ. Холимог гэж байгаа ч доторхи харьцаагаа тохироогүй байгаа юм биш үү?

-Ажлын  хэсэг дээр биш, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хураагаад дэмжсэн хувилбар нь холимог. Асуудал ажлын хэсгийн төвшнөөс гарсан гэсэн уг. Харин дотроо хэд нь жижиг, хэд нь хувь тэнцүүлсэн байх вэ гэдгийг яриагүй. Угаасаа намууд улс төрийн бодлогын хүрээнд энэ асуудлыг дахин ярилцаад шийднэ гэж хойшлуулсан. Тэгэхээр ажлын хэсэг 50:26 ч гэдэг юм уу, тодорхой тоогоор хариулах боломжгүй.

-Танай нам ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Намын албан ёсны бодлого гэж гараагүй. Хувь гишүүд янз бурийн л бодолтой байгаа болов уу.

-МАН-ын албан ёсны бодлого хэзээ гарах юм бол?

-Би ойлгоод, одоог хүртэл ажиллаж ирсэн зарчим тогтолцоо. Намын хувьд ч гэсэн холимог тогтолцоогоорявна гээд ойлголцсон.

-Зарим улстөрч мажоритараар явах тойргоо 26-гаар сонгохоос өөр аргагүй гэж байна. Дахин тойрог байгуулах нь хууль батлахаас ч ярвигтай гэж үзсэн хэрэг л дээ?

-Энэ бол ярьж байж шийдэх асуудал. Зарим улстөрч, нэг улстөрч, хоёр улстөрчийн асуу-дал бол бодлого биш. УИХ бол хамтын шийдвэрийн байгуул-лага. Парламентын бүтцийн байгууллагууд бүгдээрээ хамтын шийдвэрийн байгууллага. Нам ч гэсэн ялгаагүй. Дан ганц дарга ч шийдэхгүй. Хамтын шийдвэрээр л явна. Дахин хэлэхэд энэ тал дээр ажлын хэс-гийн төвшинд бол урьдчилаад хэлэх тоо надад алга байна.

-Өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй, Сонгуулийн хуулийг гацааж байгаа хоёр асуудал юу болсон бэ. Ажлын хэсэг дээр ахиц гарав уу. Жишээ нь, намын нэр дугуйлах уу, хүний нэр дугуйлах уу гээд маргаад байгаа сэдвээр?

-Ажлын хэсэг нэмж яриагүй ээ. Санал хураалтаа эхлээд явуулж байя, явцын дунд нэгдсэн ойлголтод хүрч байгаад шийднэ гэж тохирсон. Тэр үндсэндээ нэг л саналын асуу-ал шүү дээ. Хоёр талаасаа ойлголцчихвол  гуравхан м!лн\(-чад шийдэх асуудал. Ажлын хэсгийн ажлыг бол хүндрүүлсэн зүйл ч алга.

-Тэгвэл нэр дэвшигчид жагсаалт хооронд шилжих тухай АН-ын бүлгийн санал юу болов?

-Надтай уулзаж, санал солилцсон гишүүдийн олонхи нь жагсаалт хооронд гүйх нь зохисгүй гэсэн байр суурьтай байна лээ. Гэхдээ энэ асуудлыг бас л санал хурааж шийднэ. Миний хувийн байр суурь бол зохимжгүй талдаа л гэж харж байна. Манай өнөөдрийн улс төрийн соёл, нийгмийн сэтгэлгээ талаас нь бодсон ч тэр. Энд сонгуульд  уначихаад тэнд гараад ирлээ гэсэн ойлголт хавтгайдаа байвал зохисгүй байх. Ер нь бол улс төрийн тогтолцоо нь төлөвшчихсөн, олон зуун жил парламентын засаглалаа хөгжүүлчихсэн, түмэн янзын аргаар сонгуулиа явуулаад туршчихсан, жигдрүүлчихсэн бусад газарт бол байдаг л юм билээ. Тойрог дээр уначихсан ч намын нэгдсэн саналд хувь нэмэр оруулсан, эсвэл ерөөсөө парламентын уламжлал, залгамж халаагаа бодоод заавал байх ёстой гэж үзсэн хүмүүсээ жижиг тойрог дээр унасан ч жагсаалтаар оруулаад ирдэг. Ийм тогтолцоо-той орнууд байна. Өөрөөр хэлбэл, бид цоо шинээр дугуй зохиох гэж байгаа ч юм биш, манайд анх удаа хэрэлдэж байгаа сэдэв ч энэ биш. Байдаг л асуудал. Ярьж байгаад л шийднэ.

-Энэ хоёроос бусад асуудлыг ажлын хэсэг цэгцэлчихсэн гэсэн үг үү?

-Сонгуулийн процедуртай, санал хураах, тоолох, хариуцлагатай холбоотой гэх мэтчилсэн асуудлаа эцэслэн хураагаад дуусчихна. Хоёр асуудлаас бусад нь гэсэн үг л дээ.

-Сонгуулийн хууль ер нь хэзээ эцэслэн батлагдах вэ. Сүүлийн хугацаа гэвэл ирэх намрын чуулган биз?

-Ирэх чуулган гэж хугацаа бий. Гэхдээ бодох ёстой юм бас бий. Бусад бух шалтгааныг орхиод бодсон ч энэ хуулийг яаралтай батлах шаардлага байна. Яагаад гэвэл энэ хуулийг баталсны дараа нэлээд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Жишээ нь, Улс төрийн намын тухай хууль байна. Санал хураалтыг машинаар тоолдог аргыг зохицуулсан хууль гарах ёстой юм билээ. Машинаар тоолдог орнууд дийлэнх нь дүрэм журмаар биш, хуулиар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хуулиудыг үргэлжлүүлээд ярих болохоор цаг хугацаа шаардана. Ганцхан энэ талаас нь бодсон ч яаравчлах ёстой. Нөгөөтэйгүүр  ярьж ярьж байгаад яг хуулийн хугацаа дуусахын өмнө ярьсан бүхнээсээ татгалзаад явж байсан үе ч бий. Намар батална гээд явж бай-тал шинэ жилийн өмнө очоод хуулиа өөрчлөхгүй бол яах вэ. Ер нь хуулийг өөрчлөх талаар зөвхөн гишүүд ч яриад байгаа юм биш. Нийгэмд ч хүлээлт байна.

 

Би хувьдаа зарим ой санамж хэтэрхий богинохон байх юм гэж боддог болсон. 2008 оны найм, есдүгээр сард хүн бүр эргэлзээгүйгээр Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй бол болохгүй гэж бодож байсан. Цаг хугацаа явах тусам мартаад байх шиг. Уг нь мартмааргүй үйл явдал болсон шүү дээ. Мартсан гэж бодоод өөрчлөхгүй явъя ч гэж бодож байгаа хүмүүс байх шиг байна. Би хувь-даа мартаж болохгүй гэж бодож байна. Ой санамж хэрэгтэй үе-дээ сэргээд л ирнэ шүү дээ.

-Улс төрийн намууд л ойлголцчихвол гуравхан минутад санал хураагаад шийдчих асуудал дээр Сонгуулийн хууль гацаад байна. Хэзээ тэгээд тэр ойлголцол нь бий болох юм бэ?

-Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын сонгуулийн хуулийг батална гэсэн эрмэлзэл байвал түүнээс наана л ойлголцох ёстой. Ажлын хэсэг бол бэлэн байна. Хэлсэн шийдвэр дээр нь төслөө тавиад л болно. Тэр бол техникийн ажил шүү дээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.