2019.12.18

О.Баасанхүү: Эвсэлтэй холбоотой заалтаа эргэж харах хэрэгтэй

Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.18\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зургаан гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай  хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Эвсэлд нэгдсэн мөртлөө аль нэг нам нь  дангаараа зардал гаргавал болохгүй гэсэн үг үү? Эвсэл гэдэг чинь нам эвсэж байгаа. Гэтэл эвсэлд орсон намын гишүүн өөр намд орж болохгүй гэсэн үг үү? Дахиж харах хэрэгтэй.

Хэдийгээр би ажлын хэсэгт орсон ч гэсэн Арбитар гэсэн үгийг дэмжээгүй. 50-с дээш хувь нь эвсдэг байсан. Гэтэл одоо бөөнөөрөө эвсэж нэгдээд нэг баг болчихвий гэдгээс үхтлээ айж байгаа юм байна.  Ядаж 51 нь үлдвэл эвсэл хүчинтэй гэхгүй бол төрөөр тоглодогтой л адилхан юм болно шүү.