2023.06.08

О.Цогтгэрэл: Бие даагчтай холбоотой ямар нэгэн зүйл, заалт орох уу?

УИХ-ын /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Бие даагчтай холбоотой ямар нэгэн зүй, заалт орох уу

Өргөн барьсан хувилбарт байхгүй зүйл, заалт яваад байгаа. Үүнийг тодруулж асууя. Монголын ард түмэн төрөө байгуулна гэсэн үзэл санаа цаана нь явж байгаа. Намууд төрөө барих, чадавхжих чиглэл, өөрчлөлт энд оржээ. Үндсэн хуулийн үзэл санаанд иргэн хүн төрөө барина, бие даагч гэсэн утга харагдаад байгаа. Өргөн барьсан хоёр хуульд аль алинд нь бие даагчдын тухай ямар нэгэн үг, өгүүлбэр ороогүй. Улс төрийн нам байгуулахад 800 хүний саналаа байгуулдаг бол иргэн хүн бие дааж нэр дэвшихэд бас 800 хүний саналаар гэдэг.

Намуудад тодорхой хэмжээний бодлогоо нэгтгэж, зангидаж явах боломж энэ хуулиар олгож байгаа нь зөв. Нөгөө талаасаа иргэн хүний сонгогдох эрх чөлөөг хангах чиглэлд цаашид энэ хуулиудад тодорхой заалт оруулах талаар ажлын хэсгүүд ярьсан уу. Цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн намын гишүүнээс нэр дэвшинэ гэдэг энэ зүйл, заалт дээр бас анхаарах ёстой.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn