2011.06.20

МАН-ын бүлэг мажоритор давамгайлсан тогтолцоог сонголоо

УИХ дахь МАН-ын бүлэг энэ өдрийн хуралдаанаараа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд мажориатор давамгайлсан тогтолцоог дэмжих болсноо мэдэгдлээ. Бүлгийн дарга Д.Лүндээжанцангийн хэлснээр МАН-ын Удирдах зөвлөлөөс мажоритар давамгайлсан холимог тогтолцоогоор сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн чиглэл гарсны дагуу бүлгийн гишүүд дэмжжээ. Ингэхдээ 52:24 байна уу, 50:26-гийн аль нь ч байлаа гэсэн мажориатор давамгайлах ёстой гэж онцоллоо. Мөн Сонгуулийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхийн тулд нэр дэвшигчийг нэрээр нь дугуйлах ёстой гэж үзсэн байна. Түүнчлэн энэхүү байр сууриа хүлээн зөвшөөрүүлэхийн тулд УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон бусад намтай хэлэлцээр хийх ажлын хэсгийг ч энэ удаагийн хуралдаанаас байгуулжээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар нар багтсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.