2019.12.06

Л.Элдэв-Очир: Сонгогчдын шилжилтийг хориглох заалт оруулмаар байна

Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

Саяхан баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мажоритор тогтолцоог баталгаажуулж өгсөн. Тогтолцооны асуудал маргаан дагуулж байна. Сонгуулийн мажоритор,тогтолцоог задлах юм бол 75/1 гэж орж ирэх юм байна. Энэ дээр өргөн хэлэлцүүлэг өрнөх байх. Сонгуулийн энэ хуулийн 26 дугаар зүйл дээр нэг заалтыг нэмж оруулах хүсэлтэй байна .

Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг бүр тусад нь оруулмаар байна. Мөн ид сонгогчдоо  царцаа гэж доромжилмооргүй байна. Сонгогчдыг албаар  нүүлгэж аваачсанаа намайг авчирсан мэтээр цахим хуудсанд нийтэлж байсан тохиолдол гарч байсан удаатай. Нарийндаа сонгогчдыг олноор нь суурин байгаа газраас авч явж байгаа асуудлыг хатуу хуульчилмаар байна.

Сонгогчдын шилжилтийг хориглохгүй болохоор үр дүнд хүрэхгүй шүү дээ. Тойргийн том жижгээс үл хамааран сонгогчдын шилжилтийг хязгаарлах ёстой. Аль ч тогтолцоогоор сонгууль явуулсан сонгогчдын шилжилтийг хаасан заалт оруулах асуудалд хатуу  байр суурьтай байна.