2023.04.13
Ц.Мөнхцэцэг: Монгол Улсын иргэдийг төлөөлж чадахаар сонгуулийн тогтолцоонд зохицуулалт оруулах ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. өнгөрсөн 30 жил тойргоор хуваагдсан мажоритар систем ихээхэн хөгжлийн болон эдийн засаг, төсвийн тарамдвал байдлыг үүсгэж ирсэн сөрөг талтай. Үүнийг давах нэг арга нь холимог тогтолцоо, тийм учраас дэмжиж байна. Үүнд намын жагсаалтыг оруулж ирсэн нь намуудыг бодлогоор өрсөлдөх, бодлогын нам байгуулах,иргэд бодлогын төлөө саналаа өгдөг болох. Харин хувь хүний мөн чанарт саналаа өгдөггүй, ийм байдлыг бий болгох учраас энэ бол дэвшил юм. Гэхдээ намын жагсаалтыг хэрхэн хийж, сонгогчийн саналыг авах вэ гэдгийг бодож үзэх ёстой. Тухайлбал, намын жагсаалтад сонгогч хүн, нэр дэвшигчийг сонгоно гэж үзэж байвал, энэ маань пропорциональ төлөөлөл болж чадахгүй,бүхэлдээ том тойрог нам бүрээс 38 хүн дэвшсэн ийм үед маш сайн бодож өгөх ёстой.Герман, Япон, Солонгос зэрэг улсуудын сонгогч бүр 2 санал өгдөг. Нэг саналыг тойрогт нэг дэвшигчид, нэг саналаа, нам, эсвэл эвсэлд өгдөг. Ингэж байж сонгогчдод хялбар болно.
Энэ хуульд сонгуулийн зардлыг бууруулах дэвшилттэй заалт байна. Гэхдээ бидний хүсэн хүлээж байгаа сонгуулийн зардлыг бууруулах, хөрөнгө мөнгөний нөлөөг бууруулах дэвшилтэт заалт орж ирсэн үү. Ухуулагч нар, сурталчилгааны самбар зэрэгт зарцуулах зардлыг хассанаар үр дүн гарах уу. Герман болон ЕХУ-ын жишгээр ухуулагч нар сайн дураараа цалингүй ажилладаг. Нам нэр дэвшигчийн танилцуулгыг шуудангаар нэгдсэн журмаар тараадаг. Иймэрхүү дэвшилтэт зүйлийг хиймээр байна. 38 тойрогт Монгол Улсыг төлөөлөх парламент бүрдэж чадах уу. Өнөөдөр байгаа 76 гишүүн Монгол Улсын иргэдийг төлөөлж чадаж байна уу, үгүй юу.
Холимог системээр явах нь зөв, гэхдээ бид улс орны түвшний асуудлыг парламент төлөөлөх учиртай. мөн хязгаар нутгийн асуудлыг оруулах ёстой.Иймд мажоритар систем намын жагсаалт бүхий пропорциональ байх ёстой. Өнөөдөр УИХ-ын 76 гишүүн Монгол Улсын иргэдийг төлөөлж чадахгүй байгаа. Ийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийх хэрэгтэй. Мөн төслийн 67-ын 19 дээр Сонгогчийг саналаа өгсний дараа асуухыг хориглоно гэж.Гэтэл ОУ-д сонгууль өгсөн иргэдээс саналын асууж судалгаа авдаг хандлага бий.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30