Ц.Даваасүрэн: Тойроггүй болсон хүмүүс л пропоциональ гэж ярьж байгаа
УИХ-ын гишүүнЦ.Даваасүрэнтэй эцсийнхэлэлцүүлгийн шатанд байгааСонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-УИХ дахь олонх буюу МАН-ын өнгөрсөн даваа гаригийн бүлгийн хуралдаанаас сонгуулийн мажоритар давамгайлсан тогтолцоог дэмжинэ гэсэн шийдвэр гарсан. Мажоритар систем сонгогчдын саналыг их хаядаг, нийтийн эрх ашиг гэхээсээ тухайлсан тойргийн эрх ашиг руу гишүүдийг хандахад нөлөөдөг гээд л дуу нэгтэйгээр шүүмжилж байснаа яагаад яг торгон агшинд гэнэт шийдвэрээсээ ухарчхав аа?
-Юуны өмнө Үндсэн хуулиараа бид сонгуулиа мажоритар хэлбэрээр явуулахаар хуульчилсан.Тиймээс Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Дараагийн асуудал нь иргэд ямар бодолтой байгаа вэ гэдгээ харах ёстой. Сонгогчид маань одоогийн төлөөллийн системээ
зөв гэж үзэж байна.Тэр тусмаа алслагдсан хөгжил багатай нутаг усныхан газар орноо эзэнтэй, УИХ-д төлөөлөлтэй байлгая гэж байна. Улс орны энэ онцлогт одоогийн мажоритар систем илүү тохиромжтой гэж иргэд үзэж байгаа юм билээ. Энэ бүхнийг бодож манай намын бүлэг хуучин тогтолцоогоо сайжруулсан маягаар тодорхой хэмжээнд намын эрх хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байдлаар шийдвэр гаргасан.Үүндээ бусад хүчнүүдийн яриад байгаа пропорциональ элементийг оруулж, нам, нэрийг хамт дугуйлъя гэсэн.
-2008 оны сонгуулийн үр дүнг ард түмэн эсэргүүцсэнТийм ч учраас Сонгуулийн хуулиа өөрчлөх тухай улстөрчид ярьж эхэлсэн.Тэдэнтэй хамт одоогийн МАН-ынхан хамт пропоциональ гээд яриад байсан биз дээ?
-Ер нь нам дугуйлна гэдэг чинь тийм сайхан зүйл биш. Өнөөдрийн манай улс төрийн төрх байдлыг хар л даа. Бизнесийн эрх ашиг давамгайлчихсан байна. Хэвлэл мэдээллийн байгууллагыг ч янз бүрээр аргалж, дуу хоолойг нь боогоод байна. Саяхан л гэхэд хэн нь ирэх жил УИХ-ын гишүүн болох вэ гэсэн санал асуулга нэгэн сайт явуулж байна. Энэ асуулгад нь миний нэр нэлээн өндөр санал авч байсан чинь аваад хаячихсан байсан.Тэгэхээр нь би асуусан чинь өөдөөс мөнгө төлөөд хүн авахуулчихсан ухааны юм ярьж байна. Ийм хогийн байдлаар улс төр хийвэл хүн явахгүй.Бодлого нь өөрөө төрийн бодлого биш бизнесийн шинжтэй болоод байхад хэцүү байна. Ийм үед пропорциональ тогтолцоо руу орвол намууд бизнесийнхний гарт ороод бүр төр засаг гэдэг улс төрийн шинж чанараа алдчих гээд байна.Тиймээс ард түмэн өнөөдөр өөрийнхөө эрх ашгийг ямар нэгэн байдлаар бодож, шүүлтүүр хийж байна. Ард түмэн өөрсдөө сонголтоо хийж байгаа.Тиймээс одоогийн Сонгуулийн хуулиар сонгуулийн мөнгөний нөлөөллийг л авч хаях ёстой. Мөнгөөр сонгуульд оролцож байна гэдэг төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахтай яг адил.Үүнийг хуульчилсан Эрүүгийн хуулийн заалт байгаа. Хариуцлагыг нь улам чангаруулаад, мөнгө, бэлэг сэлт байна уу хахуулийн чанартай зүйлийг нь мөн тас хорих ёстой. Ингээд санал тоолоход гардаг будлианаа арилгачихвал ямар ч асуудалгүй шударга сонгууль явна. Пропорциональ, мажоритар аль алин дээр нь л мөнгө,санал тоололт будлиантуулах асуудал байдаг. Пропорционалаар явахаар мөнгө тараахаа больчихно гэж бодож болохгүй.
-Мажоритарыг сонгохоор мөнгө тараахаас илүүтэйгээртойргийн төлөөлөлтэй учраас аль нэг суманд сургууль барихад гишүүд санаа зовохоос биш, олонход хэрэгтэй томоохон бүтээн байгуулалтуудыгхөдөлгөхгүй байна гэдэг шүүмжлэл үндэслэлтэй юм биш үү?
-Ийм зүйл ярьж байгаа нэг хэсэг хүн байгаа.Тойроггүй болсон хүмүүс л ийм зүйл ярьж байгаа юм. Хуваасаар байгаад тойрог олдохоо больчихсон хүмүүс ингэжярьж байгаа. Эдгээрээс гадна бизнесийн ашиг сонирхлын бүлэг байна. Эдгээр хүмүүсийн одоогийн арга барил нь явахаа больж байгаа тул ерөөсөө энэ намыг нь авчихъя гээд нам сонгодог энэ хэлбэрийг гаргаж байна. Энэ бүхний дунд ард түмний эрх ашиг хаана байна вэ. Нам дугуйлаад яваад байвал шилдэг сайн хүн гарч ирэх үү.Тэр Дугуйлаад байгаа намыг нь бизнесийн ашиг сонирхлын бүлэг авчихсан байвал тэндээс сайн хүн гарч ирэх үү. Одоо бид бараг бизнесийн бүлэгтээ дийлдчих гээд байхад пропорциональ болгоод намын даргын эрх хэмжээг нэмэгдүүлчихвэл илүү эрсдэлтэй.
-Пропорциональсистемийг сонговололон санал авсан нам ньЗасгийн эрхийг барьж,өөрсдөөхариуцлага хүлээнэ. Одоо төлөөллийнсистемтэй байгаа болохоортухайн тойргийн сонгогчидУИХ-ынгишүүнтэйгээ хариуцлага тооцож чадахгүйбайгаа. Хэрэв нам бүххариуцлагыгхүлээдэгболчихвол одоогийн энэ хариуцлагагүй байдал арай өөрчлөгдөх болов уу гэж хүмүүс харж байна. Тэгээд ч МАН гэдэг энэ нам дөрвөн жил эрх барьчхаад алга болчихгүй шүү дээ. Ингээд алга болчихгүй цөөхөн нам Монголд улс төр хийжбайна?
-Нам чинь харин өнөөдөр хариуцлага тооцох асуудлыг хориод байна.Тухайлбал, бид Д.Зоригтсайдыг огцруулъя гэлээ. Гэтэл хэн түүнийг огцруулахгүй гэсэн шийдвэрийг гаргасан бэ. Нам, бүлэг л биз дээ.Пропорциональ болохоор нам, бүлэг улам л хүчирхэгжинэ. Өнөөдөр Үндсэн хуулиар олгогдсон эрхээрээ УИХ-ын гишүүн нам,бүлэг гэлгүй өөрийн санал бодлоо илэрхийлж байх ёстой. Гэтэл бүлэг гэж юм бий болчихсон учраас ард түмний төлөөлөгчийн санал бодлоо илэрхийлэх боломжийг хязгаарлаад байна.УИХ-ын гишүүн гэдэг ард түмний дуу хоолой. Нам бол зүгээр л нэр дэвшүүлсэн улс төрийн хүчин. Харин ард түмэн өөрсдийнхөө төлөөллөө гэж УИХ-ын гишүүнийг сонгодог.Тэгэхээр УИХ-ын гишүүн ард түмний төлөө л ярьж байх ёстой. Ард түмэн огцруул гэвэл огцруулж байх ёстой. Гэтэл намын бүлэг шийдвэрээ гаргалаа. Бүлгийн шийдвэрийг бүх гишүүд дагана. Ингээд асуудал шийдэгдчихнэ.
-Танай намын бүлэг сонгуулийн хуулийг өөрчилье гэж ярьж байхад пропорциональсистем рүү шилжихгүй бол болохгүй нь гэж ярьж байсан хэрнээ эцсийн мөчид яагаад ухраад өөр зүйл яриад байна вэ?
-Үе үеийн удирдагч нарын өнгө төрх намын байр суурьт нөлөөлдөг.Тийм удирдагч байсныг би үгүйсгэхгүй. Одоо бол бид нам гэхээсээ илүү ард түмнийхээ эрх ашгийг бодох хэрэгтэй. Бид 1990 онд нам төвтэй төрөөс татгалзахын тулд ардчилсан хувьсгал хийсэн.Тэгсэн хэрнээ одоо яагаад нам төвтэй төрийг сайхан гэж үзээд байгаа юм бэ. Би бол нам төвтэй төр биш, ард түмний төлөөлөлтэй төртэй байхыг илүүд үзэж байна.Харин өөрчлөх ёстой зүйл нь мөнгөний нөлөөлөл оруулаад санал худалдаж авах гээд байдаг бохир зүйлийг нь алга болгох ёстой. Ард түмэн өөрийнхөөрөө шүүж байна. Нам бол ямар ч шүүлтүүр хийхгүй.
-Аливаа асуудал эрхбаригч намын шийдвэрээрбараг шийдэгдчихдэг л дээ.Гэхдээ энэ удаагийн танай намын шийдвэрийг бусадулс төрийн хүчин хүлээжавах болов уу. ЯлангуяаИргэний зориг-Ногоон нам?
-Тэд бол ард түмний эрх ашиг гэхээсээ илүү намын эрх ашиг бодоод байна. Зүгээр л пропорциональ гэвэл намын жагсаалтаараа таван хувийн босгоо даваад хоёр хүн оруулж суулгая гэж бодоод байгаа.Түүнээс өнөөдөр улс орон, ард түмэнд ямар тогтолцоо илүү вэ гэдгийг бодохгүй байна. Зүгээр УИХ-д суудалтай нам болох тухай бодоод байна. Энэ улс орны амин чухал асуудал биш. Манай улсын төр нь өөрөө нэгдсэн бодлого,төлөвлөлт гэдэг зүйлийг бий болгож чадаагүйгээсээ болж тархай, бутархай байгаа.Түүнээс сонгуулийн тогтолцооноос болоод тарж, бутраад байгаа зүйл биш. Бид эдийн засгийн төлөвлөлтөө хуульчлаад өгөх ёстой.Өнөөдөр энэ төлөвлөлтийг эрхэлдэг яам байхгүй байна. Эдийн засгийн нэгдсэн бодлогоо зангиддаг газар байхгүй. Энэ мэт гашуудалтай тогтолцоондоо байгаа болохоос сонгуулийн системдээ болж бүтэхгүй асуудал нь байгаа юм биш.
-АН-ын гишүүд танайнамын бүлгээс гаргасаншийдвэрийг янз бүрээрхүчтэй эсэргүүцэх байх даа. Эсвэл мөн л хамтарсанЗасагт байгаа болохоороохамтарсаншийдвэргаргачихсан юм болов уу?
-Хүчтэй эсэргүүцнэ гэж байгаа бол АН-д тойроггүй болчихсон хүмүүс их байна. Зарим хүмүүс тойргийг хувьчлаад авчихдаг гэдэг. Тойргийг хувьчилж авдаггүй юм.Тойргийн иргэдийн итгэлийг олж байж, сонгогддог болохоос биш бүх хүнийг худалдаж авна гэж байдаггүй юм.
-Мажоритарыг сонговол зөвхөн МАН-д ашигтай гээд хүмүүс бичээд байгаа шүү дээ?
-Тэр бол зүгээр хардалт, сэрдэлт. Гэхдээ ер нь ард түмэн МАН-д итгэдэг хэвээрээ.
-Үүнийгнэрээавччадаагүй байгаа МАХН ч өөртөө ашигтайгаар эргүүлэх гэх байх?
-Нэгдүгээрт тэд нэрээ авч чадаагүй. Хоёрдугаарт бидний нэг хэсэг юм чинь бид учраа олж л таарна.
-Сонгуулийн хууль дээртогтолцооноосгаднанээлттэй байгаа хэд хэдэнасуудал бий. Эдгээрээс өнөөгийн улс төрийн бүхболж бүтэхгүй зүйлийгбий болгож байгаа намынсанхүүжилтийнасуудал байгаа. Энэ талаараа хамгийн хаалттай нам нь танай нам. Нээлттэй болгох талаар ярьж байгаа юу?
-Аль аль нь л адилхан байгаа. Энэ хоёр намд ялгарах юм байгаа юм уу.
-Танай нам Сонгуулийн хууль хэлэлцэж байгаатай холбоотойгоор намын санхүүжилтээ ил тод болгох асуудал ярьж байгаа юу. Ядаж л удахгүй ашиглалтад орох намын байраа ямар хөрөнгөөр барьсныг тань ард түмэн их сонирхож байгаа?
-Хоёр намд аль алинд л байр байгаа. Энэ хоёрт ер нь ялгарах юм байгаа юм уу. Нэг нам нь дандаа сайн хүнтэй, нөгөө нь дандаа муу хүнтэй байна гэж байхгүй. Харин тэр нам бодлогоо хэр зөв гаргаж, бүтцээ зөв бүрдүүлж байна гэдэг нь чухал. Ил тод болгох асуудал дээр манай нам харьцангуй нээлттэй болох тал руу-гаа явж байгаа. Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Нэг их нууж хаагаад байх зүйлгүй. Байрны асуудал дээр хоёр нам адилхан байгаа байх.
-УИХ-ын гишүүд намдаа жилд татвар төлдөг. Жил бүр ингэж татвар төлж байгаа хэрнээ хаана юунд зарцуулагдаж байгааг нь тайлагнадаггүй гэж ихярьдаг. Таны хувьд энэ тал дээр хэр мэдээлэлтэй байдаг вэ?
-Манай намд Хяналтын, Ёс зүйн хороо гэж байгаа.Тэд энэ асуудлыг Бага хурлуудын үеэр гаргаж тавьж, тайлагнадаг.
-Танай намаас ирэх сонгуульд нэр дэвших хүмүүс намдаа 100 сая төгрөгийн хандив өгч байгаа гэсэн.
-Тийм зүйл огт яригдаагүй.Тэр бол хоосон яриа. Би лав тийм зүйл сонсоогүй.
-Ер нь таныхаар энэ намын санхүүжилтийг яаж шийдвэрлэх ёстой юм бэ. Сүүлд чуулганы хуралдаан дээр Н.Ганбямба гишүүн хятадын "Шинхуа" группээс мөнгө орж ирэх гэж байсан гээд яриад байсан. Энэ бүхнийг яаж хязгаарлах ёстой юм бэ?
-Нэг их айхтар том бүтэцтэй, их зардал гаргадаг тогтолцооноосоо салах хэрэгтэй. Цаашид бид гишүүнчлэлгүй байх хэлбэр рүүгээ байдаг юм уу, өөр арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Асар үрэлгэн зардалтай өнөөгийн бүтэц хэцүү л дээ. Би намынхаа яг энэ санхүүгийн алба, намын том албан тушаал хашдаггүй болохоор нарийн ширийн юмыг нь мэдэхгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн хуулийн анхныхэлэлцүүлгийг хийх үеэрсонгуулийн сурталчилгааны хугацааг хуучин хуулиараабуюу 21 хоног хийхээрболсон. Пропорциональэлемент орж ирж, тойрог томсож байхад энэ хугацаагхэвээр үлдээсэн нь шинэхүн улс төрд орж ирэхболомжийгхязгаарлаж байгаа юм биш үү?
-УИХ гэдэг мөнгөтэй болчихоороо хэн дуртайнх нь хүсдэг газар байж болохгүй. Хэдэн бор төгрөгтэй болчихоороо хүнд мөнгө тараагаад сайхан юм яриад гүйгээд байдаг байж болохгүй.Тиймээс босго нь өндөр байх хэрэгтэй. Олонд танигдсан, нэр хүндтэй зэрэг шалгуур байх ёстой. Заавал нэр дэвших хүнийг таниулах хугацаа байна гэдэг утгагүй.Танигдчихсан, олныхоо итгэлийг олсон хүн байх ёстой.Түүнээс шинэ хүн оруулж ирэхэд зориулсан сонгуулийн тогтолцоо гэж байх ёсгүй.
-Одоогийн парламентад сууж байгаа зарим нэт хүнээс илүү чадвартай хүмүүс энэ хугацаанаас болоод орж ирж чадахгүй тохиолдол байгаа шүү дээ?
-Тэр хүн ажил амьдрал дээрээ чадвартай гэдгээ харуулаад олны итгэлийг олчихсон байх ёстой. Сонгуулийн хугацаанд үүнийгээ харуулдаг байх нь утгагүй. Ард түмэндээ үнэлэгдсэн хүн л төрийн эрх барих дээд байгууллага руу орж ирдэг байх ёстой.
-Нийт хүн амынх нь хагас нь бараг байрласан нийслэлийн төлөөллийг нэмэгдүүлнэ гэж бид ярьдаг.Та бүтцийн сонгосон хувилбараар нийслэлийн мандат олон болж чадах болов уу?
-Хэцүү байх даа. Аль ч хувилбараар байсан бид л гэхэд дөрвөн мандатаа хадгалах гэж үзнэ шүү дээ.Тиймээс орон нутагт байгаа мандатын тоог цөөлөөд хотын мандатыг нэмнэ гэдэг хэцүү байх.
-Та одоогийн Сонгуулийн хуулийн төслийг хэр зэрэг төсөл гэж үзэж байгаа вэ?
-Миний ийм байгаасай гэж харж байгаа зарим дэвшил гарсан. Гэхдээ хариуцлага тооцох, хахуулийн аргаар санал тоолох гэх мэт талаараа сул байна билээ.Түүнийг илүү сайжруулах хэрэгтэй.
-Өнгөрсөнсонгуулиарпроцедурынасуудлаасайн хуульчлаагүй гэж үзэж болох талтай байх. Үүнээсээ болоод АН-аас олонх болсон намынхаа луйвар, булхайг илчлэх ажлыг хэсгийг З.Энхболд гишүүнээр ахлуулж байгуулж байсан. Одоо шинэ хууль батлагдахаар сонгуулийн үр дүндээ итгэхгүй байх ийм асуудал эцэслэгдэж чадах уу?
-Би өөрийнхөөрөө харахад 2008 оны сонгуулиар нэг их булхай.луйвар гэх юм болоогүй. Харин тэнд соёлтойгоор ялагдлаа хүлээх асуудал байсан байх. Сонгуулийн дараа харж байхад ялагдана гэдэг мэдээж хэцүү байдаг байх гэж бодогдож байсан. Тэрийг дааж чадахгүй байгаагаас л сонгуулийн баг, нэр дэвшигч л тийм байдал руу орчихсон юм байна гэж боддог. Харж байхад бүгдээрээ л янз бүрийн арга хэрэглэсэн байдаг.Тэр үед хэрэглэсэн ухуулагчдадаа мөнгө өгөх, мөнгө тараах гэх мэт зүйлийг бүгдийг нь хаах хэрэгтэй.
-Ирэх сонгуулиар МАНДахиад олонх болбол хүмүүс долдугаар сарын 1-ний хэргийг сөхөөд үүнээс илүү зүйл болох вий гэсэн болгоомжлол ажиглагчдад байгаа. Харин МАН-д тийм зүйл байна уу?
-Нам ялагдчихаараа тийм зүйл гаргахгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ.Тогтолцоогоо сольсноор үүнээс ангижрахгүй. Харин түрүүний хэлсэн будлиантуулаад байгаа мөнгө, санал тоололт будлиантуулдгийг арилгах хэрэгтэй.
-Мажоритараарсонгогчдын санал их хаягддаг гэдэг.Тухайлбал, Хөвсгөлд 30 мянган хүний санал авсан хүн сонгогдож байхад Улаанбаатарт 35 мянган хүний санал авсан хүн гарч чаддаггүй?
-Энэ бол тойрог хуваах асуудал. Пропорцианалиар буюу нам дугуйлна гэдэг чинь иргэн хүн өөрийнхөө эрхийг намыг дарга нарт өгнө гэсэн үг. Би бол улс төрд гарчихсан хүн надад энэ пропорциональ хувилбар хэрэгтэй л байх. Гэхдээ ард түмэн төрд оролцоогүй болчихно.Тэгээд л сонгууль ард түмэнд уйтгартай санагдаж, сонгуулийн ирц буурдаг.Тийм учраас гадаадын орнуудын сонгуулийн ирц 51 хувь болонгуут баярлаад бушуухан авсан саналаа намууд хувааж авдаг болчхоод байгаа.
-Таныг дөрвөн эсэргүү гишүүний нэг гэж байх үед тантай ярилцаад байхад МАН намайг дэвшүүлэхгүй бол бие дааж дэвшинэ гэж байсан. Одоо сонголтоо хийсэн үү?
-Нам намайг үнэлээд нэр дэвшүүлбэл дэвшинэ.Тэгэхгүй бол намайг үнэлдэг ард түмэн дэвшүүлэх болохоор бие дааж дэвшинэ гэж тухайн үед ярьж байсан.
-Хэдийгээр "тоглоомын дүрмээ" эцэслэн шийдвэрлээгүй ч гэсэн гишүүд нь пиараа эхэлж, тойрог хуваах ажилдаа орсон гэж байсан?
-УИХ-ын гишүүн болохыг хүсэж байгаа хүнийг алийг тэр гэх вэ. Ер нь УИХ-ын гишүүн байсан хүн жирийн хүнээс илүүгээр дахин сонгогдох магадлал их байдаг.Тэр хүмүүсийн хийж байгаа ажил.