УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй
2012.03.07

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн шалгуурыг өндөрсгөх хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Баярсайхан нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Уг хуулийн төсөлд Монгол улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шалгуурыг тодорхой болгож, Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байсан болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн УИХ-д нэр дэвших эрхийг хязгаарлах зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн төсөл батлагдснаар улс орны нийгэм, эдийн засагт төдийгүй үндэсний аюулгүй байдалд эерэг үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хуулийн төслийг санаачлагчид хэлж байна.


Энэ хуулийн төслийг дөрөв дэх удаагаа өргөн мэдүүлж байгаа юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.