2019.12.06
Ц.Мөнх-Оргил: Хүн дугуйлах нь холимог биш мажоритор гэж тайлбарлаж байгаа нь зохимжгүй бас худлаа
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Улсын их хурлын өнөөдрийн \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталчихаад гар хүрээгүй байна шүү дээ. Энэ зааланд бид нар сууж байгаад холимог тогтолцоо оруулая гэж Ардчилсан намаас оруулж ирсэн би тэр саналыг дэмжиж байсан. Дэмжигдээгүй холимог тогтолцоо байхгүй болсон. Өнөөдөр сонгууль 92 онд баталсан Үндсэн хуулиар явна.
Сарын өмнө болсон явдлаа таг мартчихаад хүн дугуйлж байгаа нь холимог биш мажоритор гэж тайлбарлаж байгаа нь зохимжгүй худлаа. Үнэхээр мажоритор тогтолцоо юм бол иргэд 26 хүнийг л сонгох ёстой. Нэг хүнийг сонгож байгаа бол намын санал болж очно. Тэрийг Үндсэн хуулийн цэц хууль зөрчиж байна гэж үзсэн.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30