Ө.Энхтүвшин: Зөвшилцөж шийдсэнээрээ онцлог
2011.12.16

Ө.Энхтүвшин: Зөвшилцөж шийдсэнээрээ онцлог

-Тасралтгүй зөвшилц Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. МАН олонхоороо далимдуулж биш зөвшилцлөөр шийдсэнээрээ онцлог байлаа. 1992 онд би парламентын тоймч байх үедээ Сонгуулийн хууль баталсан тухай сурвалжлага бичиж  байжээ. Тэр үед сонгуулийн тогтолцоог холимог, мажоритор пропорциональ хэлбэрээр явуулах тухай маргаан гарч байсан. Тэгэхээр 20 шахам жил ярьсан асуудлыг УИХ сая шийдлээ. Сонгуулийг шударга явуулахад нөлөөлөх олон заалт оруулсан. Сонгогчдын нэрсийн жагсаалт санал хураах, тоолох ажлыг тусгай төхөөрөмжөөр гүйцэтгэх гэх нааштай зохицуулалт хийлээ. Он гарснаас эхлээд сонгогчдыгтатах зорилгоор мөнгө, бэлэг өгөх, олон нийтийг хамарсан арга хэмжээ хийхийг хориглосон. Мөн нэр дэвшигч хууль зөрчвөл эргүүлэн татахаар болсон. Нэр дэвшигч мөнгө өгснийг сонгогч  нотолбол түүнээс нь хэд дахин нугалсан мөнгөөр урамшуулна. Арванхоёрдугаар сарын 2 ноос өмнө уг хуулийг ба ёстой байсан. УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүдийн хамтын хүчээр уг хуулийг баталж чадлаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.