2011.03.21

Су.Батболд: З.Энхболд гишүүн хаанаас, юу сонсчхоод яс хаяад байгааг мэдэхгүй

УИХ-ын хаврын чуулган эхлэхэд 20-иодхон хоног үлдлээ. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлуудын дотроос УИХ-ын сонгуулийн тухай хууль олон нийтийн анхаарлын төвд байгаа. Энэ сэдвээр өнгөрсөн долоо хоногт болсон хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд "МАН-ын бүлэгжижиг 76 тойрог дээр санал нэгдсэн байна лээ" хэмээн мэдэгдсэн юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн СуатБолдоос тодрууллаа.


-Гишүүн ээ, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал юу болж байгаа вэ?

-Хаврын чуулганы эхэнд хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Манай намын бүлэг Сонгуулийн хуулийг цаг хугацаа алдалгүй шуурхай шийдэх ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. Хэдхэн хоногийн дараа хаврын чуулган нээлтээ хийхээ тодорхой төслийг хэлэлцээд эхлэх байх.

-Гишүүн З.Энхболд МАН-ын бүлэг жижиг 76 тойрог дээр санал нэгдсэн байна лээ гэж мэдэгдсэн. Үүнээс гадна сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй байхаар тохиролцсон гэсэн цуурхал яваад байна л даа?

-Тийм юм байхгүй ээ. З.Энхболд гишүүн хаанаас, юу сонсчхоод хүмүүсийн дунд яс хаяад байгааг мэдэхгүй юм. Гүтгээд байгаа юм уу, хаашаа юм бэ. Манай бүлэг дээр тэгж шийдсэн зүйл ерөөсөө ч байхгүй гэдгийг хэлье.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.