Су.Батболд:Ажлын хэсэг дээр намууд тохиролцох шаардлагатай байгаа
УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа
-МАХН-ын бүлэг уржигдар хуралдаад холимог тогтолцоог дэмжихээр болсон юм уу?
-Манай намын бүлэг дээр ярилцаад холимог тогтолцоог дэмжсэн. Энэ нь пропорциональ. мажоритар гэсэн хоёр хэлбэрийг зэрэгцүүлсэн хувилбар юм л даа. Манай намын зүгээс 26:50 гэсэн харьцаатай байхаар тогтсон. Өөрөөр хэлбэл, 26 нь тойргийн мандатаар, 50 нь намын жагсаалтаар сонгогдоно гэсэн үг.
-Тэгэхээр Сонгуулийн холимог тогтолцооны тухай хуулийн төсөл боловсруулахшаардлагатай болж байгаа гэсэн үг үү?
-Бидэнд сонгуулийн хуулийн бүх хувилбар бэлэн байгаа. УИХ-д Н.Энхболд даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Би ч гэсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа. Ажлын хэсэгт орсон намуудын төлөөллүүд ярилцаж зөвшилцөнө. Одоогийн байдлаар зөвхөн МАХН-ын бүлгээр хэлэлцээд холимог хувилбарыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. АН-ын бүлэг ерөнхийдөө 26:50 гэсэн хувилбарыг хүлээн авахаар болсон ч зарим зүйл дээр санал нийлэхгүй байгаа.
-АН ямар санал гаргаж байгаа юм бол?
-Ардчилсан намынхан 26 -тойрогт нэр дэвшээд унасан ч намын жагсаалтаар парламентад сонгогдох нь нээлттэй гэсэн санал гаргаж байгаа юм. Манай нам болохоор тийм байж болохгүй, нэр дэвшээд бүдэрвэл намын жагсаалтаар сонгогдох ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар ажлын хэсэг дээр ярилцаж шийднэ. Мон парламентад суух 50 хүнийг пропорционалиар сонгоно. Манай нам болохоор хүнийг нь, АН намыг дугуйлах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Манай нам яагаад ийм шийдвэр гаргаж байгаа гэхээр Үндсэн хуультай харшлахгүй, зөрчилгүй байх үүднээс хандсан юм. Үндсэн хуульд намыг сонгох тухай ямар ч заалт байхгүй. Харин сонгогч УИХ-ын гишүүнийг шууД сонгоно гээд заачихсан байдаг.Хэрэв намыг дугуйлбал Үндсэн хуулийн Цэцэд дуудагдаж мэдэх юм. Тиймээс хүнээр дамжсан пропорциональ хэлбэрийг нэвтрүүлэх нь дээр гэж үзэж байгаа
-26-гнь мажоритараар сонголоо гэхэд ходоод хэд, хотод хэдэн тойрогтой байх юм бэ?
-Бүх аймагт нэг тойрог, хотод зургаан тойрогтой байна.
-Ийм зэрэгцүүлсэн хувилбараар сонгууль явуулахаар сонгогчид саналаа яаж өгөх вэ?
-Сонгогчдод саналын хоёр хуудас очно. Тухайн аймаг, дүүргийн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалттай нэг хуудас ирнэ. Нөгөө хуудсанд нь намаас нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт байна гэсэн үг. Ингээд сонгогчид хоёр хүний нэр дугуйлах юм.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30