Ж.Сүхбаатар:Мөнгө тараасан нэр дэвшигч өрсөлдөгчдөө олзлуулна
Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсантай холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалсан УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар өчигдөр мэдээлэл хийлээ. Сайн, муугаар хэлүүлж буй хууль дээр гардан ажилласан тэд хир халдаахгүй байв. "Бид хэрэгжүүлнэ гэж л хууль баталдаг. Тэгээд ч хуулийг дөнгөж батлаад байхад сайн, муугаар хэлэх нь тухайн хүний ашиг сонирхолтой л холбоотой байх" гэв. Нэр дэв-шихийг горилогчид он гармагц сонгогчдын саналыг худалдан авах, татах зорилгоор мөнгө эд .зүйл тараах олныг хамарсан элдэв арга хэмжээ зохион байгуулах эрхгүй болно. Хэрэв тараах гэж оролдвол өрсөлдөгчдөө олзлуулах эрсдэлтэй алхам хийж байгаа гэсэн үг хэмээн Ж.Сүхбаатар тайлбарлав. Хууль зөрчсөн нэр дэвшигчдийг эгүүлэн татах олон заалт, "тор" хийсэн байна. Мөн УИХ-ын гишүүний түр үнэмлэх авсан байгаад ч нэмэргүй, хууль зөрчсөн нь баримтаар нотлогдвол эгүүлэн татах юм.
Сонгуулийн хуулийг УИХ-ын дарга ёсчилж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Ирэх долоо хоногийн мягмар гариг хүртэл энэхүү хуульд хориг тавих эрх Ерөнхийлөгчид бий. Юуны өмнө сонгуулийн холимог тогтолцоог сонгосноор сонгогчдын саналын үр дүн бодит байх боломж бүрдүүлсэн гэж үзэж буй аж. Мөн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр тусгавал түүнийг хэрэгжүүлэх зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн байх ёстой аж. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг хувь хүртээх амлалт өгөхийг хориглосон зохицуулалт оруулсан байна. Түүнчлэн төрийн албан хаагч, төр, орон нутгийн өмчит байгууллагын захирал сонгуульд нэр дэвших бол он гармагц албан тушаалаасаа түр түдгэлзэнэ. Төрийн албыг ашиглан "цэргүүдээ" сонгуульд дайчилдаг байдлыг үүгээр зогсоосон байна. Саналын хуудсыг автомат машинаар тоолох, сонгогчдын нэрсийн жагсаалтыг УБЕГ-аар гаргуулах гэх мэтээр наагуур нь луйвар, булхай орох боломжийг хаасан дэвшилттэй хууль болжээ. Мөн нэг хэсгийн хороонд санал өгөх сонгогчийн тоог цөөлжээ. Сонгогч саналын нэг хуудас аваад тойрогт нэр дэвшигчийн нэрсээс мандатын тоондоо тааруулан тэмдэглэнэ, мөн хуудасны доод хэсэг дэх намуудын нэрээс нэгийг дугуйлах юм. Иргэдэд удахгүй ухаалаг үнэмлэх тараах учир сонгогчийн үнэмлэхийн хэрэггүй болж буй аж. Сэтгүүлчидтэднээс зарим зүйл тодрууллаа.
Нэр дэвшигчдийг хэзээ тодруулахаар зохицуулсан бэ?
Н.Энхболд: -Сонгуулийг товлосноос хойш 20 хоногийн дараа нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодорхойлно. МАН-ын тухайд албан ёсоор нэр дэвших хүмүүсийг тодруулаагүй, хэвлэлээр сонгуульд нэр дэвшихээ тунхаглаж буй хүмүүс сайн дураар эрсдэлтэй алхам хийж буй юм.
-Нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг ямар тохиолдолд явуулах юм бэ?
-Нөхөн нэр дэвшихийг үндсэнд нь хориглосон. Нэр дэвшигч нас барсан, шүүхээр ял шийтгүүлсэн хоёр тохиолдолд л нөхөн нэр дэвшүүлнэ.
-Эмэгтэй нэр дэвшигчдэд квот тогтоосон. Гэвч намын нэрээр жагсаахад дундаас хойгуур бичвэл сонгогдох магадлал бараг үгүй болох юм биш үү?
Ж.Сүхбаатар: -Бүсгүйчүүдэд 20 хувийн квот тогтоосон.Тэгэхээр 76 нэр дэвшигчийн 15 орчим нь эмэгтэй байх юм. Нэр дэвшигчдийг жагсаахдаа эрэгтэй, эмэгтэйгээр нь солбих байх. Гэхдээ энэ нь тухайн намын асуудал.
-Гадаадад байгаа монголчууд зөвхөн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгоход л оролцоно. Тэдний саналыг авах ажлыг яаж зохион байгуулах вэ?
-Хүн амын шинэчилсэн бүртгэлд гадаадад байгаа 100 гаруй мянган монгол иргэн хамрагдсан. Санал авах журмыг ГХЯ-тай хамтарч гаргана. ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газруудтай хамтарч санал хураахаас 15-аас доошгүй хоногийн өмнө тэдний саналыг авна. Харин тооллогыг Монголд санал авах өдөр зэрэг явуулна.
-Уг хуулийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөгуравдагчхүчнийнамуудмэдэгдэж байна. Цэц дээр хууль бүдэрвэл яах вэ?
Н.Энхболд: -Тийм мэдээлэл гарсан байна лээ. Гэхдээ одоогоор Сонгуулийн Цэцэд хандсан хүн алга.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30