Ж.Сүхбаатар:Унасан бөх ямар ч тохиолдолд гишүүн болох найдвар өндөр
2011.12.16

Ж.Сүхбаатар:Унасан бөх ямар ч тохиолдолд гишүүн болох найдвар өндөр

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай ярилцлаа Сонгуулийн тухай хууль батлагдсантай холбоотой УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарыг чуулганы танхимаас гарч ирэхэд нь сэтгүүлчид дараах тодруулгыг авсан юм. Ямартай ч хүсэн хүлээж байсан Сонгуулийн хууль батлагдлаа. Хариуцлагыг хэтэрхий чангатгалаа гэх байр сууринаас гишүүд хандаж байна. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?2008 онд яригдаж байсан, УИХ-ын сонгуулийн тогтолцооны сөрөг үр дагаврыг мэдэрсэн. Тэр хэмжээгээр сонгуулийн сөрөг үр дагаврыг арилгах чиглэлээр тогтолцооны шинэчлэлээ хийж чадлаа. Иймдээ ч олон шинэчлэлийг хийж.хариуцлагыг чангатгасан. Энэ хэмжээгээр сонгогчдын эрх ашиг тодорхой хэмжээгээр хангагдаж буй. Түүнчлэн санал тооллогын журамд өөрчлөлт оруулж, техник технологийн дэвшил ашиглахаар болж автоматжуулсан.

Өөр нэг өөрчлөлт нь сонгуулийн жил эхэлсэн нэг сарын 1-нээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой аливаа үйлдлүүд дээр тодорхой хязгаарлалт тавилаа.

Мөн сонгуулийн үед хэрээс хэтэрсэн юм уу мөнгөн болон элдэв төрлийн бусдыг төөрөгдүүлсэн амлалтыг авахыг хориглож цэгцэлсэн. Ингэснээр сонгуулийн үйл явцад иргэд сонгогчид, нам, эвсэл оролцогч бүх талууд мэдээллийн зөв урсгалд орж Монголын ард түмэн өөрсдийн сонгож байгуулах УИХ-ынхаа эрх мэдлийг хэнээс ч хамааралгүй бие дааж хэрэгжүүлэх, зөв чиглэлд явуулахад чиглэлд алхам хийсэн. Хуулийн дотор бол зөвшилцөж, ойлголцож хийсэн асуудлууд, мөн санал зөрөлдөж байгаад тохиролцсон асуудлууд, олон УИХ-ын гишүүдийн санаа бодол, УИХ-д суудалтай, суудалгүй намууд, төрийн бус байгууллагуудын маш олон саналууд авч тусгагдсан. Зарим нь олонхын санал авсан. Гэхдээ нийгмийн тодорхой хэсгээс, гишүүдээс ч мөн шүүмжлэл гарч байгааг үгүйсгэх аргагүй. Цаашид энэ асуудлууд яригдах байх.

-Хуулийн сөрөг талыг нь та хэрхэн харж байна вэ?

-Аливаа  хуулийн сайн, муу талыг бүхэлд нь ярих юм бол олон зүйлийг хэлж болно. Гэхдээ би бүхэлд нь эерэгээр харж байна. Өмнөх сонгуулийн хуулиас хамаагүй дэвшилттэй болсон гэж л хэлнэ.

-Өвдөг шороодсон бөх шилжсэнээр пропорционалиар сонгогдох 28-ынхаа өмнө эрэмбэлэгдэх үү, эсвэл ард нь уу. Түүнчлэн намаас дэвшиж байгаа хүмүүсийг хэн сонгох вэ?

-28 мандат улсын хэмжээнд санал хураагдах учраас үүнд орж байгаа нэр дэвшигчид бүгд 76 хүн байна. 76 бүх хүн намын нэрийн жагсаалтад орно. Харин 26 тойрогт нэр дэвших 48 нэр дэвшигч бол тэр 76 дотроосоо орсон хүмүүс байна. Харин иргэд хувь нэр дэвшигчид ч саналаа өгөөд, намаас нэр дэвшигчид ч саналаа өгнө.

-Нам авсан суудлаа яаж хуваарилах вэ?

-76 нэрийн жагсаалт гаргана, 26 тойрогт нэр дэвшиж байгаа 48 нэр дэвшигч 76 жагсаалт дотор орно. Эхний ээлжид 26 тойрогт өрсөлдөж байгаа 48 нэр дэвшигч 28-аас дээш хувийн санал аваад шууд сонгогдоно. Сонгогдсонд тооцогдоогүй боловч ялсан гээд байгаа УИХ-ын гишүүнээсээ тодорхой саналын зөрүүтэй байгаад, нам нь илүү олон түмний итгэл хүлээж 28 суудлаас 14, 15 суудал авсан байлаа гэхэд тэр суудалдаа хэнийг оруулах вэ гэхээр эхний ээлжид тэр тойрог дээр нэр дэвшигчдээс тодорхой хэмжээний санал авсан улсуудаа оруулна. Мөн цаана үлдэж байгаа 28-аас оруулах боломжтой.

-Төрийн албан хаагчдыг зургаан сарын өмнө ажлаа өгөхөөр хуульчилж байгаа нь ямар ач холбогдолтой юм вэ?

-Энэ сонгуулийн хуулиар журамласан юм нэг зүйл бол улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн жинхэнэ албан хаагчид, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд сонгуульд өрсөлдөх санаатай байгаа бол сонгуулийн жил эхэлснээс хойш буюу нэгдүгээр сарын 1- нээс өмнө ажлаа өгөхийг шаардаж байгаа юм. Энэ нь улс төрийн албан тушаалтад өрсөлдөж байгаа хүн бол цаашид төрийн албанд ажиллана гэсэн зорилгогүйгээр, эрсдэлээ үүрээд намынхаа шугамаар сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдэд хамаарна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.