2023.06.15
Б.Баттөмөр: Сонгуулийн хороо сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, зөв сонголт хийхэд нь туслах ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Энэ удаагийн сонгууль бол олон намын санал бодлыг авсан, маш олон удаа ярилцлага хийсэн гээд өмнөхүүдээсээ ололттой болсон хэмээн харж байна. Улс төрийн намын тухай хуультай маш нягт явах ёстой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш олон улс төрчдийг бэлтгэсэн байна. Энэ дундаас төрийн гарамгай зүтгэлтнүүд гарах ёстой. Харин төрийн зүтгэлтнүүд маш бага гарчээ. Эдийн засгийн хөгжлийн мухардал үүнтэй холбоотой хэмээн харж байна.
Улс төрийн намуудын төлөвшлийн асуудал маш чухал. Парламентад суудалтай гурван нам бий. 40 нам бүртгэлтэйгээс 36 нь үйл ажиллагаагаа явуулдаг. Яг өнөөдрийн байдлаар төлөвшсөн бөгөөд баруун зүүнийхээ үзэд баримтлалаар ялгарч байгаа намууд хэд байна вэ гэж. Тийм учир улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл ихээхэн ач холбогдолтой.
Сонгуулийн хууль эр, эм, эмч багш нартаа бус. Танхимд дан манлайлагч нар орж ирэх ёстой. Нэг ёсондоо, Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж буй хүмүүс манлайлагч байх ёстой.
Сонгогчид хэр зэрэг сайн сонголт хийнэ, тэр хэрээр сайн парламент бүрдэх юм. Сонгуулийн хороо сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд, зөв сонголт хийхэд нь туслах ёстой. Үүн дээр анхаарахыг хүсэж байна.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30