Босго тавих саналыг ардчилсан нам хүлээж авсан гэв
- УИХ-д шууд сонгогдох боломжийн талаар бүлгийн дарга хэлэхдээ шууд сонгогдсонд тооцох хүн 25 байгаа. Энэ тоог 30 болгон өөрчлөх юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. Тус бүлэг УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдох зарим зүйл заалтыг авч хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ, хоёр намын бүлгийн түвшинд шилжилттэй холбоотой асуудал маргаан дагуулж байгаа.
Энэ нь 48-аас 100 хувь руу шилжүүлэх үү, 48,28 аль алинаас нь шилжүүлэх үү гэдэг асуудал.
Үүнтэй холбоотойгоор ойрын хоёр өдөр намын бүлгүүд хуралдсан. Ажлын хэсгүүд нэлээд сайн ярилцсаны өчигдөр шөнө МАН-ын бүлгээс гаргасан 48 мандатаа 28 руу шилжүүлэхдээ босго тавина гэсэн саналыг Ардчилсан намын бүлэг хүлээж авах шийдвэрт хүрсэн гэлээ.
УИХ-д шууд сонгогдох боломжийн талаар бүлгийн дарга хэлэхдээ шууд сонгогдсонд тооцох хүн 25 байгаа. Энэ тоог 30 болгон өөрчлөх юм. Өмнө нь тохирсноороо 48-ыг түрүүнд нь бичээд араас нь 28-ыг бичих замаар нэрсийн жагсаалт гарч ирнэ. Сонгуулийн хороо тооцоо хийхдээ тохирсон хувилбараараа явахаар болсон. Үүнийг МАН-ын бүлгийн хурлаар Ардчилсан намын бүлгийн саналыг хүлээж авч байгаагаа мэдэгдсэн гэсэн юм. Харин 28 мандатын яг хэд нь намын томилолтоор УИХ-д орох талаар нарийн тоо ярилцаагүй аж. 48-аасаа түрүүлж орж ирэх бөгөөд нам ялсан тохиолдолд 28-аас орж ирэх боломж нэмэгдэх учир босго тавьж байгаа аж.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2023
04.13
2012
04.26
2012
04.26
2012
04.20
2012
04.10
2012
03.14
2011
12.12
2011
10.11
2011
07.01
2011
06.30