2020.12.04

Б.Жаргалмаа: Хэрэглэгч будаа авахдаа НӨАТ төлөхгүй байна гэж ойлгож болох уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

НӨТ-өөс чөлөөлж байгаа энэ тохиолдолд дотооддоо борлуулагдаж байгаа хүнсний будааг энэ хугацаанд НӨАТ-өөс чөлөөлөхөөр хууль батлагдана гэж ойлгож байгаа. Ингэснээр будааны үнэ тодорхой хэмжээгээр буурч бодит дэмжлэг болно гэж ойлгож байгаа энэ зөв үү? Үүнийг тодотгож байгаа өмнөх хуулиар импортын НӨАТ-өөс чөлөөлөөд дотооддоо борлуулах НӨАТ ноогдуулж байсан зорилгодоо хүрэхгүй чөлөөлөлт болж байсан. Өөрөөр хэлбэл хэрэглэгч будаа авахдаа НӨАТ төлөхгүй байна гэж ойлгож болох уу? Бид гар дээрээ энэ НӨАТ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлэх үү? 

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

4-р сард баталсан хуулиар бол зөвхөн ургамлын тос НӨАТ-өөс чөлөөлөгдөж байсан. Энэ жил бүх төрлийн будаа чөлөөлөгдөж байсан. Сая байнгын хорооноос санал гаргаад малын тэжээлийг тэр чигт нь оруулаад ирсэн. Энэ бол НӨАТ-аас босоогоороо хөнгөлөгдөх учраас дотоодод борлуулагдах тохиолдолд саяын хэлэгдсэн бараанууд дээр НӨАТ авахгүйгээр явах юм. Тэгэхээр Засгийн газрын 23 арга хэмжээнд зарласнаас нэг нэгээрээ орж ирээд явж байгаа юм.