С.Чинзориг: Ипотекийн зээл, түрээсийн орон сууц зөвхөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд л хэрэгжээд байх уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
1.Ирэх оны төсөв дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой хэчнээн зорилт шинээр хэрэгжүүлэхээр төсөвт тусгаж байна вэ?
2.Нийгмийн даатгал шимтгэл нөхөн төлөх тухай хуулийн хэрэгжилт танайх авсан судалгаагаар 7 хувийн хэрэгжилттэй байна. Өмнө нь хангалтгүй байсан Ковидоос шалтгаалаад малчид, хувиараа хөдөлмөр хэрэглэгчдийн орлого маш их бага байгаа учраас шимтгэлээ нөхөн төлөх хуулийн хэрэгжилт муу байна. Энэ тал дээр ирэх жилийн төсөл хэлэлцэхдээ хугацааг нэг жилээр сунгах тал дээр анхаарч үзээч гэж асуухад А.Ариунзаяа сайд та санал нэг байсан. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт орж ирээгүй байна. Цаашдаа үүнийг яах вэ?
3.Тэтгэвэр барьцаалсан, тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөгийн үнэт цаас өгнө гэсэн хуулийн хэрэгжилт ямар шатанд явж байна. Хэзээ үнэт цаасаа олгох вэ? 2021 оны 5-р сард Засгийн газар үнэт цаасаа худалдаж аваад мөнгөжүүлнэ гэсэн хууль гарсан. Энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
4. Ган зудын байдлаас болоод малчид нэлээн зутруухан өвөлжиж, хаваржих шинжтэй байна. Энэ тал дээр Засгийн газар ямар арга хэмжээ авах гэж байна вэ? Төсөв, хөрөнгө нь ямар хэмжээтэй төсөвт тусгагдсан бэ? Орон нутагтаа малын тэжээл хадлан бэлтгэдэг бодлого баримтлахаас өөр арга байхгүй. Ирэх жил малын өвс тэжээл тариалах тал дээр ямар бодлого явагдаж байна. Төсөв мөнгөтэйгөө уялдаж байна уу?
5.Ипотекийн зээл, түрээсийн орон сууц зөвхөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд л хэрэгжээд байх уу? Хүн ам ихтэй төвлөрсөн, төв суурин газрууд байна. Өвөрхангай аймгийн Харан сум гэхэд 16.000 хүн амтай төвлөрсөн суурин газар байна. Төвлөрсөн суурин газарт эпотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх ямар бодлого баримтлах вэ? Квотыг хэзээ тогтоох вэ? Ирэх жилээс төв суурин газруудыг инженерийн хийцтэй, цэвэр бохирын системтэй болгох талаар ямар арга хэмжээ авах гэж байна. Үүнд ямар аймаг сумууд хамрагдах вэ? Ирэх оны төсөв дээр төсөл, санхүү нь тусаж байна уу?