2020.10.16

М.Оюунчимэг:Ипотекийн 6 хувийн зээл, орон сууцны зээлд гэр хорооллын иргэдийг хамруулах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

1.Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжиж ажиллана гэдэг бол чухал юм. Иргэд бол ажлын байрыг хүлээж байна. Аль болох олон хүн ажилд орох хүсэлтэй байна. 36.100 хүн хөдөлмөрийн зах зээлд нэн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүд багтаж байна. 45 нас хүртэл хүн суралцвал 200.000 төгрөгийн тэтгэлэг авч байна. Гэтэл 50-55 насны эрчүүд МЭСҮТ-д ороод ажиллах том хүч байна. Та нар өөрсдөө зардалаа төлж сур гээд нас заасан нь өнөөдрийн нөхцөл байдалд уялдахгүй байна. Тиймээс төсөв хэлэлцэхдээ 50-55 нас гэж заагаад өгвөл ажлын байр олноор бий болох болно. МСҮЭТ-ийг өөрсдөө санхүүгийн эх үүсвэр олох бололцоо байна. Эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэй ажиллах чадвар, боломжтой хүмүүс нь орхигдчихоод байгаа тул төсөв хэлэлцэхдээ онцгойлон анхаарч ажиллахыг хүсч байна. Энэ тал дээр судалгаа хийсэн үү?
2.Ковид-19 тай холбоотой судалгаанууд авсан байна. Албан бус секторт байгаа 240.000 иргэдээс /үүнд малчдыг оруулахгүйгээр/ аль аль салбарт багтаагүй, нийгмийн даатгалаа төлж чадахгүй хүмүүс байна. Энэ хүмүүс жижиг дунд бизнес хийдэг, зах дээр ажилладаг, гэр бүл үр хүүхдүүдээ аваад явчихдаг боломжийн дунд, дундаас дээш давхаргын хүмүүс байна. Ковид-19-р авсан арга хэмжээнүүд хүүхдийн 100.000 төгрөгийг эс тооцвол тэр бүр хүртэж чадаагүй байна. Цаашид төсөл хэлэлцэхдээ албан бус секторт байгаа хүмүүсийг ажлын байраар хангах, эдийн засгийн үр дүн хүрэх тал дээр ямар бодлого барьж байна вэ?
3. Ипотекийн 6 хувийн зээл, орон сууцны зээлд гэр хорооллын иргэдийг хамруулах тал дээр Б.Мөнхбаатар сайдаас асууж байна. Гэр хорооллын иргэд үүнийг хүсэн хүлээж байна.

Түүний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариузаяа хариуллаа.

Эхэн үедээ 200.000 төгрөгийг олгох насны хязгаар тавиагүй олгож байсан. Энэ хугацаанд ямар нэгэн хяналтгүй байсан учраас 60-70 насны иргэд суралцах, тэтгэлэг авах асуудал гарсан учраас төр засгийн зүгээс бодлогоо эргэж хараач гээд 45 насаар хязгаарласан байгаа. Орон нутгаар ажиллаж байгаа гишүүд, удирдлагууд 200.000-ыг өгөөд байх нь тодорхой зөв зохистой бодлого биш байна. Үүнийгээ ажлын байртай уялдуулах эргэж илүү хяналттай, ил тод байгаасай гэсэн хүсэлт ирүүлсэн учраас www.mergejil.mn гэсэн цахим хуудсыг нэвтрүүлсэн. Үүнд санхүү, суралцагчдын мэдээллийг ил тод тавьж хяналтыг нэмэгдүүлж байна. 138.000 ажлын байр бий болох төлөвлөлт гарсан байна.

Түүний асуултад Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.

8 сарын 28 нд Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдаж Эпотекийн зээлийг 6 хувь болгосон. Өнөөдрөөс эхлээд арилжааны банкуудаар 6 хувийн зээлийг өгч эхэлж байгаа. 6 хувийн зээл авах иргэний өрхийн орлого нь 1 сая гаруй төгрөг байх бололцоотой болж байна. Орлогоос нь хамаарч амьдарч байгаа газрыг харгалзахгүйгээр олгож эхэлж байна.