2020.10.22
Ж.Ганбаатар: Ирэх жилүүдэд төсвөөс орох хөрөнгө оруулалтыг зардал өсгөдөг салбарт битгий оруул
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
- Ирэх жилүүдэд төсвөөс орох хөрөнгө оруулалтыг зардал өсгөдөг салбарт битгий оруулаач гэж хүсмээр байна. Энэ нь өмнөх жилүүдийн зардал өссөн салбаруудад оруулсантай холбоотой асуудал юм. Дотоодын нийт бүтээгдэхүүн 11 тэрбум доллар. 2021 онтой харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, инфляц хоёр хоёулаа унасан байна. Эдийн засаг нэлээн хөдөлгөөнд ороод ирвэл инфляцаа гүйцэх үү? Тийм боломж байна уу?
- Эдийн засгаа томруулах талаар, татвар төлөгчийн бааз суурийг нэмэгдүүлэх талаар. Хөрөнгө оруулалтад гэхэд ойролцоогоор 2-3 их наяад төгрөг тавьдаг ч тэр нь хаанаа ч хүрдэггүй. Улаанбаатар хотыг түгжрэлээс гаргамаар байна. Төсвийн бодлогоор юуг нь дэмжих вэ? Хувийн хэвшлийг яаж дэмжих вэ? Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт маш ойлгомжтой байх ёстой. Аль салбарт хөрөнгө оруулах боломжтой нь эдгээр тоонуудаас иргэдэд ойлгомжтой байх ёстой.
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27