2020.12.04
Л.Энх-Амгалан: Төрийн сан хоосон үед зовсон иргэдээ баярлуулан, гомдоох нь иргэдэд хий дэмий хүлээлт үүсгэж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Одоо бүгдээрээ цаг хугацаа алдахгүйгээр шийдэл л яръя. Зовсон иргэдийгээ баярлуулан, гомдоох нь иргэдэд хий дэмий хүлээлт үүсгэж байна. Бид цаашдаа авч хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрүүдээ маш тооцоо, судалгаатай гарах үр дагаврыг нь зөв тооцож зарлах хэрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар өөр өөр хөтөлбөр зарлаад байгаа учраас иргэд учраа олохоо байчихаад байна.
Төрийн сан бол хоосон сан. Бид хоосон авдартай ардууд юм. 2.1 нэг их наядын алдагдалтай төсөв баталж байгаа. Авдар нь хоосон, цоорхой. Гэлээ гэхдээ атга гурил бол байна. Жишээ нь Засгийн газрын тусгай сангууд байгаа. Үйлдвэрийн ослоос шалтгаалах өвчний даатгалд 131 тэрбум төгрөг байна. Ажилгүйдлийн даатгалд 24 тэрбум төгрөг байна. Эрүүл мэндийн даатгалаас эрсдэлийн санг байгуулахад 50-60 тэрбум төгрөг байна. Нийт 200 гаруй тэрбум төгрөг байна. Өнөөдрийн байдлаар 1 саяыг Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. АЖД нь 909.000, Сайн дурын даатгуулагч нь 180.000 төлж байгаа. Энэ хүмүүс орлогогүй, ажилгүй болчихоод байгаа нөхцөл байдал үүсчихээд байна.
Энэ мөнгө бол төрийн мөнгө биш даатгуулагчдийн мөнгө. Даатгуулагчид надад эрсдэл үүссэн нөхцөлд энэ мөнгөө авна гэсэн нөхцөлтэйгээр өгсөн байгаа. Энэ мөнгийг нэгтгээд ажлын байр, орлогоо алдах гээд байгаа эмзэг бүлэгтээ, өнөөдрийн байдлаар 140.000 хүний ажлын байрууд алдчихаад байгаа ийм нөхцөл байдлууд дээрээ таарсан арга хэмжээ авч хэрэгжүүлвэл жинхэнэ утгаараа өргөс авч байгаа мэт бодитой алхамууд болох юм. Үүнийг л ард түмэн хүсэн хүлээж байна.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27