2020.10.27
Ж.Бат-Эрдэнэ: Төсвийн шударга бус хуваарилалт шүүмжлэл дагуулж байна
ЭЗБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:
-
Жижиг дунд үйлдвэр дээр яагаад дэмжлэг үзүүлж болдоггүй вэ? Энэ нь улс орны авч явж байгаа гол тулгуур юм. Яагаад 50-хан тэрбум төгрөг оруулж ирж болохгүй байна вэ?
-
Төсвийн тэгш бус хуваарилалттай холбоотой тодорхой тоог хэлж өгнө үү? 2021 онд оруулах хөрөнгө оруулалт нь 2 тэрбум төгрөгөөс цааш гарч чадахгүй байна. Эдийн засаг хүнд байна гэж ярьсан. Гэтэл яагаад заримд нь 130, 140 тэрбум төгрөг гэж гараад байна вэ? Энд тэгш байдал байхгүй байна.
-
40.000 тонн мах экспортолно гэж квот тавихыг болих хэрэгтэй. Стандарт тавь өгөөд ийм стандартын махыг гаргаж болно гээд бүгдэд нь өгчих. Квот тавьснаас болж дараалал, авилгал гэдэг зүйлс гарч ирээд байна. Арай өөр өнцгөөс хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Баялаг бүтээх жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих хэрэгтэй байна.
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд хариуллаа.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27