2020.12.04
С.Одонтуяа: Хэдэн жилийн дараачаас үр ашгаа өгөх нь тодорхойгүй далд уурхайн музейд хөрөнгө оруулалт хиймээргүй байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Бүхэл бүтэн улсын төсөв алдаатай буруу бодлогоор явах юм бол бид маш том хохирол амсана. Тиймээс бид онцгой ач холбогдол өгөөд байгаа юм. Засгийн газрын гишүүд хямралын үед эдийн засгаа хумихгүй байх ёстой гэж байгаа. Би эдийн засагчийн хувиар дэмжиж байна. Гэхдээ энэ үед тэнцвэрийг хангах нь чухал байна.
Төсвийн нөөц хязгаарлагдмал энэ үед айл өрх, ААН-үүдээ дэмжиж байж тэнцвэрийг хангах хэрэгтэй. Түүнээс биш хэдэн жилийн дараачаас үр ашгаа өгөх нь тодорхойгүй далд уурхайн музейд хөрөнгө оруулалт хиймээргүй байна. Тендер авсан компаниудын үйл ажиллагаа нь жигдрээд явна гэж зарим хүмүүс хэлээд байгаа. 300 компанид тендер олгох уу, 30 мянган ААН-д дэмжлэг үзүүлэх үү гэдэг нь хүртээмжийн маш чухал асуудал юм.
ААН-үүдээс ваучер маягаар иргэд худалдаж авч ганцхан удаа дэмжлэг үзүүлье гэж байгаа юм. Ингэснээр зарцчихсан байгаа эдийн засаг эргэлтэд орно. ААН-үүдэд ваучер олгодоггүй юм гэхэд хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй байна.
Ковидын үеийн төсөв учраас вакцины асуудлыг төсөвтөө суулгая.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27