2020.10.16
С.Чинзориг: Их дээд сургуульд элсэж буй хүүхдүүдийн босго оноог жилээс жилд бууруулж байгаа нь буруу
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
- Цар тахалаас үүдэн малчдын орлого сайнгүй байгаатай холбогдуулан НДШ нөхөн төлөх хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Одоогоор 7,1 хувийн биелэлттэй байна гэсэн судалгаа байна. Тийм учраас нөхөн төлөх хуулийн хугацааг нэг жилээр сунгахыг байнгын хороо бүлэг дээр ярилцаж анхаарах нь зүйтэй юм.
- МСҮТ-д суралцаж байгаа хүүхдүүдийн тоог нэмэх хэрэгтэй, их дээд сургуулиудад суралцаж байгаа хүүхдүүдийн тоог бууруулах хэрэгтэй гэсэн Ерөнхий сайдын хэлсэн санааг дэмжиж байна. БШУЯ-ны бодлого Ерөнхий сайдыг хэлсэн бодлоготой нийцэхгүй байгаа. Их дээд сургуульд элсэж байгаа босго оноог жилээс жилд бууруулаад байна. Босго оноо 800. Үүний 50 хувийг хангасан бол их дээд сургуульд орох болзол хангадаг. Энэ хөдөлмөрийн зах зээлийн бодлогоиой уйлдахгүй байна. Үүнийг цаашдаа ХНХЯ-тай хамтран боловсронгуй болгох асуудлыг авч үзээрэй.
- Хандлан тэжээлийн дэмжлэг үзүүлэх асуудал, мах бэлтгэлийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. 40 мянган тонноор нэмэгдүүлнэ гэсэн. Яаж, ямар компани авах юм бэ?
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27