2020.10.27
С.Чинзориг: Отор нүүдэл хийж байгаа малчидтай холбоотой асуудлыг шийдэхгүй удаашруулж байна
ЭЗБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа:
Эргэлтийн жижиг, дунд үйлдвэрийн зээлд явж байгаа эргэлтийн хэчнээн хэмжээний тэрбум төгрөг байна вэ? Ирэх жил хэчнээн хэмжээний эргэн төлөлтийн зээл олгож, ажлын байр бий болгоно гэж тооцож байна вэ? Засгийн газар дээр тогтоол гаргаад отор нүүдэл хийж байгаа аймгуудыг хөөж туухгүй, татвар хураамж авахгүй байх тал дээр шийдвэр гаргаж өгнө үү?
Засгийн газар 40.000 тонн махыг яаж бэлтгэх гэж байна вэ?
Баянтээгийн уурхайд түшиглээд станц барина гэсэн төсвийг нь хэзээ хийх вэ?
Сумуудад цахилгаан шугамын засварын асуудал яригдаж байгаа. Ирэх жил энэ ажил эхлэх үү?
Баялгийн сан хэзээ, яаж байгуулагдах вэ? Менежментийг яаж хийх вэ? Ирэх жилд нэг их наяадаас багагүй хэмжээний хөрөнгө төвлөрүүлнэ гээд мөрийн хөтөлбөрт тусгасан. Хууль эрх зүйн орчин нь хэзээ бий болох вэ?
Алт цэвэршүүлэх үйлдвэрийг Казахстантай байгуулна гээд санамж бичиг гарын үсэг зурсан хэзээнээс энэ ажил эхлэх вэ?
Боловсролын салбарт яг ямар шинэчлэл хийх гэж байна вэ? Топ арван сургуульд сурч байгаа сурагчдад төрийн сургалтын зээлийн сангаас, сургалтын төлбөрийн зээлд хамруулна гэсэн. Топ арван сургууль гэж ямар сургуулийг хэлж байна вэ? Үүнд ямар шалгуур байдаг вэ?
Шинэ сум төсөл ирэх жил явах уу үгүй юу? Хэдэн сум хамрагдах вэ? Ирэх жил ашиглалтад орох уу? Орон нутгуудад яаж квот тогтоож өгөх вэ? Түрээсийн орон сууц хэчнээнийг барих вэ?
Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан сайд хариуллаа.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27