Ц.Даваасүрэн: Хөдөө аж ахуйд жижиг дунд үйлдвэрийг боловсруулах нь илүү давуу талтай байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Дээрх төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.даваасүрэн саналаа хэллээ:
"Хөдөө аж ахуйд жижиг дунд үйлдвэрийг боловсруулах нь илүү давуу талтай байна. Бидний гаргасан алдаа бол үүнийг орхиод хавтгайдаа жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх гэсэн ч өнөөдөр үр дүнгүй байгаа асуудал юм. Мал аж ахуй дээр энэ байж болно. Эцэг, эхийг нь байнгын ажлын байр, тогтмол орлоготой байлгахад л анхаарах хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрийг бид барьж өгвөл Улаанбаатарт байгаа иргэд тийшээ яваад өгнө. Адаглаад хонины арьсыг сайхан боловсруулаад суудлын бүрээс хийхэд доод тал нь 140.000 төгрөг болно. Хониноосоо үнэтэй байна. Ингэж байж хөдөө аж ахуйг өөд нь татах боломжтой.
2.6 сая иргэн 2.4 их наяад төгрөгийн халамж авч байна. Бид ядуурлаас гаргаж чадахгүй амьтай голтой байлгаад байна. Хэрвээ ажлын байртай болгочихвол захаасаа аваад ядуурлаас гараад явна. Хөдөө аж ахуй дээр эдийн засаг, санхүүгийн боломжийг олгох талаар эхний алхам хийж байгаа нь зөв юм. Тэнд үйлдвэрлэл эрхлэх боломж нь илүү байгаа юм. Манай эдийн засаг уул уурхайгаас хамаарч байна. Эдийн засгийн орлогын 60-70 хувь нь зөвхөн нүүрс байна. Энэ тал дээр ээ их эмзэг байна. Нүүрс сайн гарч байгаа учраас л эдийн засаг гайгүй байгаа юм".
Холбоотой мэдээ
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27