2020.10.22
О.Цогтгэрэл: Төсвийн гол үзүүлэлтээ тогтоогоод түүнийгээ сайжруулах нь зүйтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Дээрх төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
"Төсөв гэхээр бид олон талаас нь ярьж байж батлах ёстой. Улсын төсвийг тодорхой хэлбэл гол үндсэн тоо нь аль нь вэ? Ажилүйдэл буурах, орлого өссөн нь үү? яг аль нь вэ гэдгийг Сангийн яам тодорхойлж байж дараагийн стратегиэ тодорхойлох боломжтой болно. Олон тоон үзүүлэлт байх чухал ч аль нь гол юм бэ?
ДНБ гэх үзүүлэлтээр олон зүйлийг хэмждэг. Үүний бодит үзүүлэлт үү? 2010 оны бодит ДНБ-ийг доллараар харьцуулахад нэг тоо гарч байна энэ жишиг үзүүлэлт болж чадах уу?"
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
Холбоотой мэдээ
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27