2020.10.22
Н.Ганибал: Дархан хотын арьс ширний цогцолборыг дэмжсэн ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Малын түүхий эд бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх, дэлхийн зах зээл дээр гаргах тал дээр Засгийн газрын төсөвт ямар хэмжээтэй суусан бэ? Өнөөдөр явж байгаа олон ажлууд байна. Дархан хотын арьс ширний цогцолборыг дэмжсэн ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Татварын асуудлыг бэлчээртэй нь холбож өгөх хэрэгтэй. Жишээлбэл Сүхбаатар аймагт байгаа мал маллаж байгаа малчид хаана татвараа төлөх вэ? Энэ татвар бидний хүсээд байгаа татвар мөн үү?
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27