О.Цогтгэрэл: Эдийн засгийн суурь ойлголтоо зэрэгцүүлэх хувилбарыг гаргаж ирвэл ямар вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Эдийн засгийн суурь ойлголтоо зэрэгцүүлэх хувилбарыг гаргаж ирвэл ямар вэ? Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу Монгол Улсын газар нутаг дээр бий болж байгааг хэмжиж үүн дээр бүх суурь үзүүлэлтээ авч явж байгаа. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг аж ахуй нэгжүүдийн бий болгож байгаа баялаг гэдэг үзүүлэлтүүдийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ ярихгүй болхоор үндсэндээ хашааны гадна явж байгаа зүйлийг манай орлого гэж цаасан дээр сайхан зүйл гэж гаргадаг. Харин бодит амьдрал дээр харагддаггүйд асуудал байгаад байна.
Санхүү төсвийн байгууллагууд бодит гүйлгээн дээрээ тодорхой хэмжээнд тооцооллоо гаргаад энэ мэдээллүүдийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ зэрэг олон нийтэд ашиглаж явдаг болгох. Бодит бус өсөлтийн тухай яриад байна.
Холбоотой мэдээ
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27