2020.10.28
Л.Энх-Амгалан: Ард иргэдийн төрийн албан хаагчдад итгэх итгэл багассаар байна
ЁЗСХБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асуулаа:
2021 оны Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх, шинэчлэлийг хийх, шинээр хэлэлцэх гэж байгаа хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад тодорхой санхүүжилтийн эх үүсвэрийг ямар хэлбэрээр шийдэх вэ?
Ард түмний төрд итгэх итгэл буураад байна гэдэг нь төрдөө итгэхгүй байгаад биш төрийг удирдаж байгаа дарга нарт итгэхгүйд байна. Үүнийг цэвэрлэх ёстой. Төрийн албанд тэнцэхгүй хүмүүс байна гэж мэдээд байгаа атлаа яагаад цэвэрлэж чадахгүй байна вэ? Тэгвэл үүнийг хариуцаж байгаа удирдлагуудтай нь хариуцлага тооцох цаг болсон байна.
Төрд хохирол учруулж байгаа төрийн албан хаагчидтай яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?
Түүний асуултанд Төрийн албаны зөвлөлийн дарга Баатарзориг асуултанд хариуллаа.
Холбоотой мэдээ
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27