2020.12.01

Ж.Сүхбаатар: Сумын соёлын төвүүдийн барилгын зардлыг царцааж ЖДҮ эрхлэгчдийг дэмжихэд зарцуулах нь зүйтэй

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.01/ хуралдаж байна.  Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;-ийн талаар хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар холбогдох хүмүүсээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Төсвийн тодотголыг хийнэ гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Төсвийн тодотголд нэг чухал зүйл байгаа нь урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр дэлхий дахин нэг, хоёр сарын дараах нөхцөл байдлаа бүрэн тооцож чадахгүй байгаа. Вакцин гарсан нь дэлхийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд эерэг сигнал болж ирсэн байна.

Сангийн сайдын хэлсэн санааг дэмжиж байна. Нөхцөл байдлаа харж, түүндээ уялдаж арга хэмжээ авах хэрэгтэй. Одоо Ерөнхийлөгчийн хоригоор төсвөө хэлэлцээд шийдчих юм бол яг нөхцөл байдалдаа зөв тогтсон юм гарахгүй байна. Дахиад он гараад тодотголоо хийх болж байна. 

ЖДҮ, үйлдвэрлэлийг байгуулах талууд дээр би дэмжиж байна. Вакцин худалдаж авах мөнгө байгаа. Гол нь Дэлхийн банк болон бусад олон улсын байгууллагуудаас вакциныг хурдан шуурхай авах тал дээр зээл нь яригдаад байгаа юм. 3-37 ам.долларын үнийн хооронд вакцин бол байгаа.