Д.Тогтохсүрэн: Мал аж ахуйн салбарт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах нэг боломж нь энэ хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Дээрх төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН д.Тогтохсүрэн САНАЛАА ХЭЛЛЭЭ:
-
Хуулийн төслүүдийг бүхэлд нь дэмжиж байна. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэд, малчдын санаачлагыг бий болгоход чухал ач холбогдолтой зүйл болно. Татварын хойноос хөөцөлдөх гэхээсээ илүүтэйгээр дээрээсээ илүү төсөв авчихвий гэдэг чиглэл рүү явчих гээд байгаа юм.
-
Мал аж ахуйн салбарт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах нэг боломж нь энэ хууль юм.
-
Орон нутагт ажлын байр бий болгох чухал ач холбогдолтой гэж бодож байна. Энэ хуулийн төслөөр орон нутагтаа орлого нь орно, буцаад орон нутагт зарна. Орон нутгийн хөгжлийн санд орж байгаа. Үүнийг иргэд өөрсдийн саналын үндсэн дээр шийдвэрээ гаргадаг сан байгаа юм. Орон нутагт зарж байгаа зарлага нь сумын төвийн хөгжилтэй холбоотойгоор олон төрөлтэй. Мал аж ахуйн салбартаа зориулах үүднээс тодорхой зориулалтыг нь орон нутгийн хөгжлийн сангийнх нь журам хуулинд оруулж өгвөл ямар вэ?
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27