2020.12.04
Ц.Даваасүрэн: Өмнө нь ахмадуудад мөнгө өгөхдөө төсвөөс гадуур өгсөн арга замаа хэрэглэвэл яасан юм бэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Хөрөнгө оруулалт гэдэг бол аймшигтай зүйл биш. Эдийн засгийн дахин хуваарилалт үүгээр дамжин явж байна. Төсвийн цалин аваад түүнийгээ хадгалаад байдаггүй худалдан авалт хийнэ, тэр компаниуд нь татвараа төлөөд буцаад төрдөө ирнэ. Энэ мөнгө төрөөс зайлахгүй. Аж ахуй нэгж дээр очоод татвар болоод буцаад төрдөө ороод ирнэ гэсэн ойлголтыг нийгэмдээ зөв өгч байх хэрэгтэй.
Улс орон эдийн засгаа зогсоох тухай асуудал ярьвал дараа нь маш гүнзгий эдийн засгийн хямралд өртөж магадгүй. Тэр тусмаа өрийн дифолтод орж, гадаад өрөө буцааж төлж чадахгүй асуудал үүснэ.
Харин сайн мэдээ нь экспортын чиглэлийн үйлдвэрүүдээ явуулах арга хэмжээ авч эхэлсэн байна. Эдийн засгаа хөдөлгөөнд оруулах, бизнесээ сэргээх ийм чиглэлийн үед явуулж байгаа нь зөв. Энэ өвчин бүх хүнд тусахаараа амь насыг нь аваад явчихдаггүй. Тиймээс залуучуудаа хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгох хэрэгтэй. Тэр эрсдэлд өртөж болзошгүй суурь өвчтэй иргэдийн дэглэмийг маш сайн сахиулах. Амны хаалт бол вакцины дараа орох хамгаалалт мөн.
Бэлнээр мөнгө өгвөл мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ, мөнгөний нийлүүлэлтээс үнэ өснө, үнэ өсөхөөр ядуу иргэдийн тоо өсөх болно. Мөнгө олгоно гэдэг нь нийгмээ улам ядуу орлогогүй иргэдийг улам зовлонтой болгоно. Харин өдрийн орлогоор амьдардаг иргэдээ яах вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Өмнө нь ахмадуудад мөнгө өгөхдөө төсвөөс гадуур өгсөн арга замаа хэрэглэвэл яасан юм бэ?
Холбоотой мэдээ
ТБХ-ны хуралдаан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2021
07.06
ҮББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.30
Хуулийн мэдээ
ХЗБХ-ны хуралдаан
2020
11.27