Цахим чуулганаар ирэх оны Улсын төсвийг батлав
2020.11.13

Цахим чуулганаар ирэх оны Улсын төсвийг батлав

УИХ-ын өнөөдрийн \2020.11.13\  нэгдсэн цахим чуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/; хуулийн хэлэлцүүлгийг хэлэлцэж баталлаа.

ТБХ-ны санал дүгнэлтийг УХИ-ын гишүүн Б.Жавхлан таницуулав. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат "асуулт хариултгүйгээр санал хураах" горимын санал гаргаж гишүүдийн олонхи дэмжлээ. 

Ингээд хуулийн төслийг заалт бүрээр нь УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уншиж танилцуулан санал хурааж дууслаа. Ингээд гишүүдийн олонхи  2021 оны Монгол Улсын нэгдсэн төсөв батлагдлаа. 

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан цахим хуралдаанд хийсэн юм. Төсвийн байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.

Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах, малын тоо толгойн албан татварын орлогыг мал хамгаалах сан, малын бэлчээр хамгаалахад зарцуулах эрх зүйн бусад зохицуулалтгай уялдуулах талаар хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн.

Энэ үндсэн дээр Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.1-д заасны дагуу санал хураалт явуулсан бөгөөд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 60.2.8 дахь заалтад “Малын тоо толгойн албан татварын орлогыг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмтхалдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажлаа шуурхайлж төсвийн тухай хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь яаралтай батлах шаардлагын үүднээс асуулт, хариултаа таслаад төслүүдийг шууд батлах горимын санал гаргасныг цахим хуралдаанд оролцсон 70 гишүүний 52 нь буюу 74.3 хувь нь дэмжсэн юм.

Иймээс Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 60.2.8 дахь заалтыг “60.2.8.малын тоо толгойн албан татварын орлого. Энэ орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна.” гэж өөрчлөн найруулахаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 58 нь буюу 84.1 хувь нь дэмжив.

Ингээд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх нь дэмжиж, төслүүд эцэслэн батлагдав.