Н.Энхболд гишүүний гаргасан ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ саналыг гишүүд дэмжлээ
2020.10.27

Н.Энхболд гишүүний гаргасан ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ саналыг гишүүд дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.27) хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.  


Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд  “2021 онд гадаад дотоодын академи, их дээд сургууль төгссөн, төгсөн ирэх цэргийн албан хаагчдын цалин хөлс, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд шаардагдах 2.7 тэрбум төгрөгийн асуудлыг нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх” гэсэн зарчмын зөрүүтэй саналынг гаргалаа. Хуралдаан оролцсон гишүүдийн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжлээ.

Ингээд Н.Энхболд гишүүний санал гаргах үеэр хэлсэн үгийг хүргэж байна.