2025.06.27
Ж.Ганбаатар: 5 тэрбум доллартой. Тэгтэл яагаад доллар олдохгүй байна. Яагаад доллар өсөөд байна вэ?
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Саяхан л төсөв тодотгохгүй гээд байсан.Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам худлаа тооцоолоод байна. Тооцоолж чадахгүй байна шүү. Хэрэглээний үнийн индекс 8%-тай 10%-тай. Энэ дотор сууж байгаа хүмүүс дэлгүүр орж байгаа юу? Тэгэхээр дараа жил 7%-тай байх уу? Тэрний дараа жилд 6%-тай байх уу? Би үүнийг үргэлж ярьдаг. Буруу тооцоолоод байгаа юм уу? эсхүл аргачлал нь буруу юм уу? Долларын нөөц 5 тэрбум доллар байгаа. Тэгтэл яагаад доллар олдохгүй байна. Доллар яагаад өсөөд байгаа юм бэ? Төсвийн хүрээний мэдэгдэл ярьж байхад долларын ханшийг яаж тооцож байгаа юм? бүх юм чинь долларын ханштайгаа маш уялдаа холбоотой шүү дээ. Яагаад 5 тэрбум доллартай байж доллар олдохгүй байгаа юм. Доллар чинь яагаад өсөөд байгаа юм. Тайлбар сонсмоор байна. Өмнөхийн өмнөх Засгийн газрын үед 5 тэрбум доллар боллоо гээд доллар 3290 хүрсэн. Олон сая тэрбум доллартой гэж зарлаад байдаг. Тэгтэл доллар олдохгүй өсөөд байдаг. Хэрэглээний үнийн индекс чинь буруу байна. Аргачлал нь буруу юм уу эсхүл би буруу ойлгоод байна уу? Алт хөтөлбөр дээр ярихад үнэхээр том асуудал шүү. Г.Дамдинням сайд шинээр томилогдсон. Алт дээр болгоомжтой хандахгүй бол одоо Монголд шороон орд гэж байхгүй шүү.
Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар хариуллаа.

Сэтгүүлч