Ж.Ганбаатар: Энэ төслийг яагаад Дарханд хэрэгжүүлэхээр болсон бэ?
Өнөөдөр /2018.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Эрчим хүчний үр ашиг" хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар энэ төслийг яагаад Дарханд хэрэгжүүлэх гэж байна вэ? Ямар зарчмаар буцааж төлөх вэ? гэсэн асуултыг асуулаа.
Энэ төсөл Эдийн засгийн байнгын хороогоор орсон уу? Нийслэл хот ОХУ-аас өндөр үнээр эрчим хүч авдаг. Энэ төслийг яагаад Дарханд хэрэгжүүлэх гэж байна вэ? Ямар зарчмаар буцааж төлөх вэ? Хийж байгаад нь дэмжиж байна. Эрчим хүчний тарифын хувьд аж ахуй нэгж өндөр төлдөг.
Шөнийн тарифыг 20:00 цагаас эхэлж болох уу? Аж ахуй нэгжүүд шөнийн цаг гэж хэдэн цэгийг хэлээд байна гэж асуугаад байна.
УИХ-ын гишүүн,Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа
Эдийн засгийн байнгын хороогоор орох боломжтой. Энэ төсөл 2012 оноос явж байгаа. Энэ жил дуусгах ёстой гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний яамны сайд Ц.Даваасүрэн
Манай эрчим хүчний систем өөрийгөө зохицуулах бие даасан систем биш учраас ОХУ-ын системтэй зохицуулдаг. Ахуйн хэрэглэгч нар шөнө гэрлээ унтраана тэгэхээр станцуудаар илүүдэл гарна.
Илүүдлээ зогсоох боломжгүй. Энэ бол эрчим хүчний үйлдвэрлэлийн онцлог. Илүүдэл эрчим хүчээ ОХУ уруу шилжүүлдэг. Өглөөний 06-21 цаг оргил ачааллын үе байдаг.